Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Талбайд ирсэн иргэдийн дийлэнхи нь "Ногоон автобус"-ыг хуучин байна гэв

БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудыг өнөө өглөөнөөс эхлэн Сүхбаатарын талбайд байрлуулж эхэлсэн билээ.Уг автобусыг нүдээр үзсэн иргэдийн дийлэнхи нь энэ бол шинэ автобус биш капитал засварт орсон хуучин автобус байна гэж дүгнэж байв. Тодруулбал тэд: " Яаж ч харсан энэ бол капитал засварт орсон, угсарсан автобус байна.

Суудлыг нь шинээр сольсон, шалыг нь шинээр сольсон байна. Өчигдөр би нийслэлийнхий яриаг сонслоо л доо. Сериал дугаар 30 жилээр давтагддаг гэнэ үү?  Уучлаарай, энэ хэзээ ч давтагддаггүй юм, хүнээр яривал төрсний гэрчилгээ, регистрын дугаар гэсэн үг. Энэ бол худлаа шүү...  Харахад л мэдэгдэж байна. Хүнд үзэгдэх төдий зүйлсийг шинээр сольчихсон. Дотоод эд анги энэ тэр нь бол капитал засварт орчихсон нь илт байна.  Манайд мянган машины засварын завод гэж байсан юм.

Тэрний хэлбэрийн, бараг тэрнээс ч долоон дор юм байна... Арлын дугаар 120 жилдээ ямар ч давхцахгүйгээр зохиосон байдаг. Хэрэв давхцахаар болчихвол нэг орон нэмээд л болчихдог... Улсын мөнгө хайран байна. Гагнаас нь мэдэгдэж байна...Лого нь хуучин лого байна... Хоцрогдсон буюу 2003 оны загвар байна... "Мерседес Бенз"-ны үнээр ийм автобус авчирна гэдэг бол хамгийн том доромжлол... Будагний зузаан их байна, замасктай гэдэг нь мэдэгдэж байна... Би жолооч хүн. Сая үзлээ, 60, 70 саяын үнэтэй капитал автобус л байна. Ганц нэг но-г нь илрүүллээ. Цоорчихсон хэсгээ гагначихсан байна... Монголчуудыг арай л доромжилж байна. 50, 60 саяын автобусаар 400 саяар оруулж ирж байгаа нь тодорхой байна. Хуурайдчихсан нь тодорхой байна, таслагчаар хийсэн нь мэдэгдэж байна шүү дээ.  2023 оны загвар  гэж байгаа юм. 2023 оны бүх загвар хийн нумтай болсон, энэ чинь төмөр нумтай байна. " гэж байлаа. 

1 Сэтгэгдэл
Өмнөд Солонгос Монголыг байнга доромжилдог. Тэр жил манайхны хоолонд заваан бандаж чанасан байсан нь мэдээлж байвү. Одоо энэ хуучин автобус будаад худалдаж байна. Цаана нь АНУ - жо байден л буй юм. Монгол түмэн ухаантайдаа танилаа. Үүнд дүгнэлт хийж, Монголын Солонгостой хийх харилцааг зогсоох ёстой. Анхаарна уу.
Хамгийн их уншсан