Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шинэ ургацын ногооны үзэсгэлэнгийн үнэ өсөөгүй гэв

Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногооны үнэ "Алтан намар" үзэсгэлэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Хүйт орж байгаатай зэрэгцэн тариаланчид үзэсгэлэн худалдааны хэсэгт зарж байгаа ногооны үнээ нэмсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ ташаа болохыг тус үзэсгэлэн худалдаанд оролцож буй тариаланчид хэллээ. Тухайлбал, өргөн хэрэглээний ногоо, жимсний үнийг килограммаар нь авч үзвэл:

  • Төмс- 1500 төгрөг,
  • Лууван, манжин- 2000-2500 төгрөг,
  • Байцаа- 1200 төгрөг,
  • Брокли- 6000 төгрөг,
  • Чинжүү- 9000 төгрөг,
  • Зэрлэг сонгино нэг боодол нь 2000 төгрөг,
  • Тарвас- 2000-2500 төгрөг,
  • Чацаргана- 10 мянган төгрөг,
  • Аньс- 15 мянган төгрөг,
  • Нэрс, үхрийн нүд- 20 мянган төгрөг зэрэг үнэтэй байна.

Хэрэв шуудайгаар нь ногоо авах бол энэ үнээс хямдарч бөөний үнээр тооцох юм. Мөн олон шуудай ногоо авсан тохиолдолд тариаланчид худалдан авагчийн заасан байршилд хүргэх өгөх үйлчилгээ ч байгаа аж.

Хүнсний ногооноос гадна даршилсан ногоо, салат, нарийн ногоо байгаа бөгөөд мөн л зах, худалдааны төв, дэлгүүрийн үнээс хямд.

Жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцдог тариаланчдыг худалдан авагчид анддаггүй бөгөөд тариаланчид ч урамшуулж, шинэ ургацынхаа дээжийг дахин хямдралтай үнээр өгдөг байна.

ЗААСАН 31 БАЙРШИЛД ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ НОГООНЫ ХУДАЛДАА ГАРНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх заасан байршлуудад "Алтан намар" үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Тиймдээ ч иргэд ойр хавийн шинэ ургацын ногоо худалдаалдаг талбайгаа андахгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, дөрөвдүгээр хороо Жуковын талбай, зургадугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд худалдаа гарч байна.

Шинэ ногооны үзэсгэлэнд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байгааг албаныхан хэлсэн.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

Тиймээс та бүхэн өөрт ойр байрлах цэгүүдээс шинэ ургацын жимс, хүнсний ногоог авах боломжтой.

 

1 Сэтгэгдэл
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Хамгийн их уншсан