Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Өнөөдөр Олон улсын Ардчиллын өдөр

Олон улсын Ардчиллын өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын парламентын холбоо (ОУПХ) 1997 оны 9 дүгээр сард “Ардчиллын тухай түгээмэл тунхаглал”-ыг баталснаар ардчиллын зарчмууд, ардчилсан засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжилт, ардчиллын олон улсын хамрах хүрээг тогтоосон билээ.

Уг тунхаглалыг баталсан өдрийг буюу жил бүрийн есдүгээр сарын 15-ыг Олон улсын ардчиллын өдөр болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 онд шийдвэрлэж бүх гишүүн улс, байгууллагуудыг энэ өдөр ардчиллын зарчмуудыг сурталчлах, олон нийтийн мэдлэг ухамсрыг дээшлүүлэх зорилгоор тэмдэглэж байхыг уриалжээ.

Олон улсын ардчиллын өдрийг жил бүр НҮБ-аас санал болгосон тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оны тухайд “Хойч үеэ чадавхижуулах нь” уриан дор ардчиллыг хөгжүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо, дуу хоолойг чиглүүлэхийг зорьж байна. 

Хүчирхэг ардчилсан нийгмийн гол цөм нь идэвхтэй, өндөр боловсролтой сонгогчид байдаг. Цахим орчинд буруу ташаа мэдээлэл түгэх, популизм нэмэгдэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр ардчилал аюул заналхийлж буй дэлхий ертөнцийг ирээдүйд залуучууд жолоодоно. Хүн бүр одоо болон ирэх жилүүдэд тэдний амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахад оролцох ёстойгоо ухамсарлах нь чухал гэдгийг НҮБ-аас гаргасан уриалгад онцолжээ.

Залуучууд бол ардчиллын өнөөгийн болон ирээдүйн хамгаалагчид юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан