Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
“Монгол Хятадын экспо” эхэллээ

“Монгол Хятадын экспо” эхэллээ

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж буй “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцох энэ үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй тэргүүтэй Хятадын талын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болон хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд зарчмын тохиролцоонд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгохтал дээр харилцан санал солилцлоо.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дугээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хурэлсух БНХАУ-д терийн айлчлал хийсэн бол энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн. Эдгээр ажлуудыг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байна.

“Монгол Хятадын экспо” эхэллээ

Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ЫН "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", "Бус ба Зам" болон "Хэтийн зорилго 2035"-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтуудыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

“Монгол Хятадын экспо” эхэллээ

Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлээд зам, гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцолсон юм.

“Монгол Хятадын экспо”-г анх 2015 онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан