Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
National Geographic сэтгүүлийн нээлт боллоо
1888 онд АНУ-ын 33 иргэн хамтран Үндэсний газар зүйн нийгэмлэгийг байгуулснаар үндэстэн дамнасан ашгийн бус шинжлэх ухаан, боловсролын энэ байгууллагын түүх эхэлжээ. Зуу гаруй жилийн түүхэндээ мянга мянган шинжлэх ухааны экспедициудийг ивээн тэтгэж, түүх, соёл, газар зүй, археологи, палеонтологи, далай судлал, байгаль, шинжлэх ухааны хайгуул, судалгаанд асар их хэмжээний хөрөнгө зарцуулж олон тооны боловсролын хөтөлбөртэй болсон энэхүү нийгэмлэгийн National Geographic сэтгүүлийг дэлхийн 120 орны 50 сая орчим уншигч 34 хэлээр уншиж байна. Хүрээлэн буй орчин, технологи, түүх, соёл зэрэг өргөн хүрээтэй нийтлэлийн бодлогоороо дэлхийн соёлт хүн төрөлхтний мэдлэг, оюун ухааны нэгэн  билэг тэмдэг, илэрхийлэл болсон энэхүү сэтгүүлийн Монгол дахь албан  ёсны нээлт өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн цогцолборт боллоо.  Нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд улс төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгуулага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, соёл урлагийн зүтгэлтнүүд оролцсон байна.
Хүн төрөлхтөний зүрх сэтгэлд эх дэлхийгээ хайрлах, асран хамгаалах, байгалиар дамжуулан өөрийгөө танин мэдэх үзэл санааг суулгаж ирсэн National Geographic сэтгүүл    монгол хэлээр хэвлэгдэж байгаа нь   Монгол Улс  зөвхөн газар доорхи байгалийн баялагаараа дэлхийн анхаарлын төвд очоогүй. Энэ бол Монголын байгаль, соёл иргэншил, түүх, уламжлал, ухаан дэлхийд үнэлэгдэх цаг ирсний баталгаа  гэж  Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Ч.Сайханбилэг  National Geographic Mongolia төслийн   албан ёсны нээлтэд    оролцохдоо хэллээ.                         
Үндэсний газар зүйн нийгэмлэгийн  үндсэн  хэвлэл болох National Geographic сэтгүүлээс гадна  хүүхдэд зориулсан National Geographic Kids, аялагч нарт зориулсан National Geographic Traveler зэрэг  сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан