Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
"Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж байна.

Нийслэлд тулгамдаж буй асуудлаар санал солилцож байна.

May be an image of 6 people, newsroom and text

May be an image of 5 people

Кинг таур хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр: Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-үүдийг сонсож байгаад баяртай байна.

May be an image of 7 people and text

Хангарьд СӨХ-ны дарга н.Жаргал: Яармагийн Арцатын аманд улсын сургууль цэцэрлэг алга. Орон сууцнууд төлөвлөлтгүй баригдаж байна. Улсын комисс орон сууцыг хүлээж авахад хөндлөгийн хяналтаар иргэдийн төлөөллийг оруулдаг болмоор байна.

May be an image of 6 people and text

"Оч" СӨХ гүйцэтгэх захирал Б.Энх-Оюун: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийг соёлжуулах, сэтгэлгээг өөрчилмөөр байна. Үер болоход оршин суугчид гарч оролцохгүй байх жишээтэй. Өөрсдийнхөө төлөө оршин суугчид аливаа асуудалд гар бие оролцдог болох хэрэгтэй байна.

May be an image of 2 people and text

"Монгол хотхон" СӨХ гүйцэтгэх захирал Б.Төмөрбат: СӨХ-нуудын санхүүгийн асуудал хүнд байна. Улсын хэмжээнд СӨХ-нуудын жишиг үнийг тогтоох хэрэгтэй байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан