УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сэлэнгэ голд 28 настай залуу сэлж байгаад живж нас баржээ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Элстэй тохой" гэдэг газарт "Сэлэнгэ" голын усанд сэлж байсан нэг иргэн нас баржээ.
Тодруулбал "Сэлэнгэ" голын усанд нэг хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голын усанд живсэн 28 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Улмаар мөн өдрийн 15:34 цагт тухайн иргэний осолдсон газраас зүүн зүгт хоёр километрийн зайтай голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
0 Сэтгэгдэл
























