УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Н.Бямбагэрэл: 60 сургууль оюутны виза картны наалтаа авсан
Монголын оюутны холбооныхон ирэх сарын 1 хүртэл оюутнуудыг нийтийн тээврээр хуучин наалтаараа үйлчлүүлж болно хэмээн зөвшөөрлийг нь өгсөн. Гэвч зөвшөөрсөн хугацаа дуусахад ердөө хоёр хоног үлдлээ. Оюутнуудын хувьд шинэ наалтаа авч чадаагүйд ихэд бухимдалтай байна. Ингээд шинэ наалт тарааж буй эсэх талаар Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.
-Ирэх даваа гарагаас оюутнууд шинэ наалтаа үзүүлээд нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл одоог хүртэл авч чадаагүй байна гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ. Хэдийд тарааж дуусах вэ?
-Сургуулиудад өгөөд эхэлчихсэн шүү дээ. Захиалгынхаа гүйцэтгэлийг манайд ирүүлсэн сургуулиуд наалтаа авсан. Одоогийн байдлаар 60 сургууль авсан гэдэг дүн мэдээ байна. Үлдсэн сургуулиуд захиалгын гүйцэтгэлээ ирүүлээд авч болно.
-Хэчнээн оюутан шинэ наалт авч байгаа вэ. Хүрэлцээтэй биш байдаг гэж оюутнууд гомдоллодог?
-Ирэх сарын хувьд 96 мянган оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчино. Уг нь, 113 мянган оюутанд олгоё гэж байсан ч холбогдох газрууд нь эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.
Тэгэхээр арванхоёрдугаар сараас л энэ асуудал шийдэгдэх байх. Холбооны зүгээс сургуулиудад тодорхой хэмжээгээр квот тогтоодог. 96 мянган наалтаа 94 сургуульд хуваарилж өгдөг. Харин тухайн сургууль нь судалгаандаа үндэслэж ямар оюутанд өгөхөө шийддэг л дээ.
-Ингэхэд оюутнуудад наалт өгөхдөө курсийн ялгаа их гаргадаг гэх юм. Нэгдүгээр курсийнхэнд түлхүү өгөөд төгсөх ангийнхныгаа орхигдуулдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Боломж, бололцоог нь хардаг байлгүй дээ. Мэдээж, сургуульдаа ойрхон дотуур байранд амьдардаг, ойр гэртэй оюутнуудад нийтийн тээврээр үйлчлүүлэх наалт олгодоггүй. Хоёр болон түүнээс дээш нийтийн тээврээр дамждаг, гэр сургууль хоёр нь хол оюутнуудад өгдөг байлгүй. Тэрнээс курсийн ялгаа гаргадаг гэж бодохгүй байна. Ямар ч гэсэн сургуулиь эхнээсээ хаалтаа авчихсан болохоор оюутнууддаа тарааж өгч байгаа байх.
Монголын оюутны холбооныхон ирэх сарын 1 хүртэл оюутнуудыг нийтийн тээврээр хуучин наалтаараа үйлчлүүлж болно хэмээн зөвшөөрлийг нь өгсөн. Гэвч зөвшөөрсөн хугацаа дуусахад ердөө хоёр хоног үлдлээ. Оюутнуудын хувьд шинэ наалтаа авч чадаагүйд ихэд бухимдалтай байна. Ингээд шинэ наалт тарааж буй эсэх талаар Монголын оюутны холбооны нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.-Ирэх даваа гарагаас оюутнууд шинэ наалтаа үзүүлээд нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл одоог хүртэл авч чадаагүй байна гэх юм. Энэ нь ямар учиртай юм бэ. Хэдийд тарааж дуусах вэ?
-Сургуулиудад өгөөд эхэлчихсэн шүү дээ. Захиалгынхаа гүйцэтгэлийг манайд ирүүлсэн сургуулиуд наалтаа авсан. Одоогийн байдлаар 60 сургууль авсан гэдэг дүн мэдээ байна. Үлдсэн сургуулиуд захиалгын гүйцэтгэлээ ирүүлээд авч болно.
-Хэчнээн оюутан шинэ наалт авч байгаа вэ. Хүрэлцээтэй биш байдаг гэж оюутнууд гомдоллодог?
-Ирэх сарын хувьд 96 мянган оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчино. Уг нь, 113 мянган оюутанд олгоё гэж байсан ч холбогдох газрууд нь эцсийн шийдвэрээ гаргаагүй байна.
Тэгэхээр арванхоёрдугаар сараас л энэ асуудал шийдэгдэх байх. Холбооны зүгээс сургуулиудад тодорхой хэмжээгээр квот тогтоодог. 96 мянган наалтаа 94 сургуульд хуваарилж өгдөг. Харин тухайн сургууль нь судалгаандаа үндэслэж ямар оюутанд өгөхөө шийддэг л дээ.
-Ингэхэд оюутнуудад наалт өгөхдөө курсийн ялгаа их гаргадаг гэх юм. Нэгдүгээр курсийнхэнд түлхүү өгөөд төгсөх ангийнхныгаа орхигдуулдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Боломж, бололцоог нь хардаг байлгүй дээ. Мэдээж, сургуульдаа ойрхон дотуур байранд амьдардаг, ойр гэртэй оюутнуудад нийтийн тээврээр үйлчлүүлэх наалт олгодоггүй. Хоёр болон түүнээс дээш нийтийн тээврээр дамждаг, гэр сургууль хоёр нь хол оюутнуудад өгдөг байлгүй. Тэрнээс курсийн ялгаа гаргадаг гэж бодохгүй байна. Ямар ч гэсэн сургуулиь эхнээсээ хаалтаа авчихсан болохоор оюутнууддаа тарааж өгч байгаа байх.
А.Цагаан
0 Сэтгэгдэл
























