Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Х.Баттулга "...Генсект өрсөлдөнө" гэснээс болж АН-ын ҮБХ-ны хурал хойшилжээ

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаараа сонгосноос хойш хаваржин эвлээд, эсвэл эвдрээд байгаа юм шиг ойлгомжгүй явсан. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш сүрхий эвлэж эхэлсэн. Ойр ойрхон уулзаж, нэгдэх арга хэмжээнүүдийг авах болсон.

Сүүлд "Нэг Монгол" хөдөлгөөн байгуулсан. Яг одоо АН-ын бүх фракцыг уриад "Grand meeting" уулзалтыг хийж байна. Залгуулаад ҮБХ-гоо хуралдуулж, АН-ын генсекийг албан ёсоор "зална" гэж байв. Тодруулбал, ҮБХ-ны хурал энэ сарын 8-нд болохоор товлогдоод байлаа. Гэвч уг хурлыг хойшлуулах шийдвэрийг тус намын удирдлагууд өчигдөр оройхон гаргажээ.

Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга "...Генсект өрсөлдөнө" гэж мэдэгджээ. Цаашлаад АН-ын дарга болох амбицтай байгаагаа ч нуугаагүй байна. Энэ нь АН-ын удирдлагын түвшинд яригдсан тохироог нураасан явдал болжээ. Тиймээс хурлыг хойшлуулахаар шийджээ. Ингэхдээ дараагийн товыг тогтоогүй байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: www.polit.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан