Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Дорнод аймгийн иргэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас мөнгө нэхэв
Дорнод аймгийн Хэрлэн, Цагаан-Овоо сумын иргэд нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт гомдож байгаагаа илэрхийллээ. Тэдний гомдох болсон шалтгаан нь Н.Номтойбаяр гишүүн иргэдийг ялгаварласанд гэх. Учир нь, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонгуулийн сурталчилгааны үеэр 2008 сонгуулийн амлалт болох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох мөнгийг өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгчээ. Үүнийг тухайн үеийн Сангийн сайд Д.Хаянхярваа, НХХЯ-ны сайд Т.Ганди нарын тушаалаар өгүүлсэн аж. Нийтдээ 1,7 тэрбум төгрөгийг Дорнод аймгийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгүүлсэн аж. Дээрээс нь мөн амлалтын мөнгө хэмээн 335 сая төгрөгийг хөдөлмөрийн чадамжтай залууст тараан өгчээ. Гэтэл тус аймгийн Хэрлэн, Цагаан-Овоо, Халх гол сумын 7000 гаруй иргэн хувьцааныхаа мөнгийг авч чадаагүй байгаа аж. Иргэдийн тооцоогоор нийтдээ 150 орчим сая төгрөг дутаад байгаа гэнэ. Гэтэл хувьцааны үнэ буюу амлалтын нэг сая төгрөг нэрийдлээр 335 сая төгрөгийг мөн тооны хөдөлмөрийн чадамжтэй залууст тараажээ. Тухайн үед Н.Номтойбаярт НХХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан юм. Тиймдээ ч эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч тушаалаар энэ мөнгийг өгч улмаар сонгуулиар иргэдийн санал худалдаж авах зорилготой байсан байж магадгүй гэдгийг Хэрлэн сумын иргэн Ц.Төртайван хэлсэн юм. Тиймээс үүнийг шалгаж өгөхийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нараас хүсч өргөдөл хүргүүлээд байгаа юм байна. Хэрэв хуурамч тушаал гаргаж иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан байвал УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хариуцлага тооцох ёстой гэдгийг нутгийн иргэд хэлсэн юм. Нөгөөтэйгүүр эл тушаал шийдвэр нь хүчин төгөлдөр байж иргэдэд үнэхээр хувьцааны мөнгийг өгсөн бол дээрх сумын иргэд мөнгөө авмаар байна гэдгээ нутгийн түшээдээ уламжилсан юм.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан