Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Сонгуулийн санал тоолох төхөөрөмж худалдан авахад 15 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалтад зориулж 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Үүнээс СЕХ-нд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зарцуулах аж.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнарангийн хэвлэлд өгсөн мэдээллээс харвал 2024 оны нэгдүгээр сарын 1-нд ашиглалтын хугацаа нь дуусах санал тоолох төхөөрөмжүүдээ нэг бүрчлэн хянаж, техникийн үзүүлэлтүүдийг нь шалгасны үндсэн дээр 2,243 төхөөрөмж хэвийн, цаашид ашиглах боломжтой гэж үзжээ. Улмаар  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан ашиглалтын хугацааг гурван жилээр сунгасан байна. Харин 200 гаруй төхөөрөмж эвдрэлтэй тул акталж устгах шаардлагатай болжээ. Ирэх 2024 оны сонгуулиар сонгогчдын болон хэсгийн хороодын тоо өсөхөөр байгаа тул санал тоолох төхөөрөмжийн тоо ч нэмэгдэнэ. Иймд нэмж 500 гаруй төхөөрөмж авахаар төлөвлөж байна.  500 төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, дүн дамжуулах төхөөрөмж зэрэгтэйгээ нийлээд 15 тэрбум төгрөгийн урьдчилсан байдлаар төсөвт тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан