Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ

А.Бүрэнбаатар нь 2021 оны гуравдугаар сарын 6-нд болсон сонгон шалгаруулалтад тэнцэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдож өнөөг хүртэл энэ суудалдаа тухалж  албаа хашиж байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн шөнө МҮОНРТ-ийн ажилтнуудын төлөөллүүд  байгууллагынхаа удирдлагатай албан ёсоор уулзалт зарлаж, хэдэн цагийн турш хэлэлцсэний эцэст ерөнхий захирал А.Бүрэнбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон талаар байгууллагын дотоод дахь эх сурвалж мэдээлсэн байна.

Уулзалтад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн төлөөлөл мөн оролцсон бөгөөд ажилтнууд нь А.Бүрэнбаатарыг огцруулах саналаа нээлттэй тайлбарласан байна.Үүнд дурьдахдаа, түүнийг олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүлээж авсан ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, хэмээн үзэж байна гэж эх сурвалж хэлсэн байна. Өглөөний 4:30 цаг хүртэл хуралдаж хэлэлцсэний эцэст нь ийм шийдвэрт хүрчээ.

Гэвч А..Бүрэнбаатар нь Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийг үл ойшоон ажлаа өгөхөөс татгалзсан төдийгүй Үндэсний олон нийтийн телевизийн тамгыг аван зугтаасан талаар эх сурвалж мэдээлсэн байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан