Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Л.Энх-Амгалан: О.Сийлэгмаагаас уучлалт гуйж, БЗС-д буцаан ажиллуулахаар болсон

Боловсролын сайд өчигдөр О.Сийлэгмаагаас уучлалт гуйж, ажилд нь буцаан томилохоор болсон байна. Доктор О.Сийлэгмаа БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

Сайд Л.Энх-Амгалан "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцаан томилох үүргийг өгсөн.

Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан.

Асуудлыг зөв болгохын тулд ширээний хоёр талд биш ширээний нэг талд хамт суугаад бурууг зөв болгох ёстой" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа "Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй" хэмээн ярьж байв.

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: БЗС-гийн компьютер дээрх 2,000 гаруй хүүхдийн мэдээллийг иргэн О.Сийлэгмаа хард диск дээр хуулж аваад устгасан хэмээн мэдээлсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан