Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
ТЭНД ЭЦЭС ТӨГСГӨЛ ГЭЖ ҮГҮЙ...
“Хоёр ертөнцийн буудал”-д ямар нэг шалтгаанаас болоод сэхээнд орсон хүмүүс саатдаг. Энд ирсэн хүмүүс “В”, “С” ангиллын аль нэгэнд нь хамаарна. “В”-д зөвхөн амиа хорлохыг завдаад сэхээнд орогсод, харин “С”-д бусад нь байрлах аж.
Тэд цахилгаан шатанд сууж ирсэн шигээ буцаад явна. Цахилгаан шат хоёр л товчлуураар гэрэлтэнэ. Хэрвээ дээшээ сум заасан улаан гэрэл асвал үхэл рүү, харин доошоо заасан сум ногооноор гэрэлтвэл эргээд хүний ертөнц рүү буцаж буйн дохио. Гэхдээ энэ газар огт эзэнгүй биш ээ. “Си” эмч хоёр дагуулын хамтаар эндхийн эзэн нь. Түүнд энд түр буудалласан эрхмүүдэд ямар учраас ирснийг нь тайлбарлаж, цаг нь болохоор өнөөх цахилгаан шатанд үдэж өгөхөөс илүү эрх мэдэл байхгүй.
Амьдрал бол чамд өгсөн бэлэг... Хэн, хаанаас өгдгийг, талархаж түүнийг таашаахгүй бол хэрхэн буцааж авч болдог тухай та энэ жүжгээс үзээрэй. Үхэл, амьдралын заагт нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах “Хоёр ертөнцийн буудал” драмын эмгэнэлт жүжиг энэ сарын 28-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.
Цэвэрлэгч өөрийгөө боловсролгүй учир ухаан муутай хэмээн үзэх ч энд хамгийн мунхаг нь маш их эд хөрөнгө өвлөн авсан гурван группийн ерөнхийлөгч. Төрсөн цагаасаа л хөрөнгө мөнгөө амьдралынхаа аз жаргал хэмээн боддог нэгэн. Түүний энд ирсэн шалтгаан нь их энгийн.
Өглөө гэрээсээ гарч яваад ирж буй дугуйтай хүнийг харсан мөртлөө л ерөнхийлөгч юм чинь надад зам тавьж өгөх ёстой гэж бодож явсаар мөргүүлчихэж. Тэрээр эндээс доош буух хүртлээ “Хоёр ертөнцийн буудал”-ыг галзуугийн эмнэлэг хэмээн итгэсээр буцна.
Э.ЦОЛМОНБАЯР: Бид үүргээ ухамсарласан
“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо энэ удаа тайзан дээр гарсангүй. Тэрээр ар талыг хариуцан ажиллаж байгаа болохоор суух завгүй байгаа гэсэн. Түүнтэй жүжгийн талаар цөөн хором ярилцлаа.
-“Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг ямар учраас сонгож тоглох болсон юм бэ?
-Жүжигчин хүн хүмүүсийг баясгадаг ч гэсэн тэр инээдээр дамжуулж ухаарлыг өгөх үүрэгтэй. Бид тэр үүргээ ухамсарласан болохоор энэ жүжгээ тавихаар болсон. Тэгээд жүжгийн маань зохиол өөрөө агуу л даа.
-Энэ жүжгээс үзэгчид юуг ухаараасай гэж бодож байгаа вэ?
-Хүмүүс мөнгө олох гээд л бүх зүйлээ умартаад зүтгэдэг болсон шүү дээ. Тэгж яваад ганцхан олдох амьдрал нь урсан өнгөрч байгааг анзаардаггүй. Хамгийн гол нь хүнд мөнгө биш амь нас, эрүүл мэнд хэрэгтэй гэдгийг мэддэг хэрнээ тоодоггүй. Үхлийн үүдэнд очихоосоо өмнө энэ бүхнийг манай жүжгээр дамжуулан хараасай гэж хүсч байгаа. Манай хамтлаг анхнаасаа энэ уран бүтээлээр мөнгө олох санаа байгаагүй. Жүжгийг маань 8000 гаруй үзэгч үзчихээд байна. Тэр дундаас ядаж 80 хүн нь хэлэх гэсэн санааг маань ойлгоод гарсан гэж найдаж байгаа. Миний нэг танил ах жүжиг үзээд “Цоомоо ах нь танай жүжгийг үзчихээд маргааш өглөө нь эрт босоод гэр бүлийнхэнтэйгээ хамт өглөөний цайгаа уусан. Ингэж суулгүй удсан байна” гээд ярьсан нь бидэнд их урам өгсөн.
-Тэгвэл жүжгийг үзэж амжаагүй байгаа залууст хандан юу хэлэх вэ?
-Үнэн юмгүй болсон нийгмийг та бид л аварна. Тиймээс манай жүжгээс үнэн гэж юу байдгийг ойлгож аваач ээ л гэж хүсье.
Хаана ч тэмдэглэгдээгүй, хэний ч мэддэггүй “Хоёр ертөнцийн буудал”-д түр саатлаа. Францын алдарт зохиолч Эрик Эммануэль Шмитийн “Хоёр ертөнцийн буудал” зохиолыг Б.Сэнгэдорж найруулагчийн ур ухаанаар “ТВ коктейль” хамтлагийнхан тайзнаа амьдрууллаа. Тэд жүжгийнхээ нээлтийг ДБЭТ-т хийж есөн өдөр тоглоод хаалтаа хийсэн ч үзэгчдийн хүсэлтээр УДЭТ-ын тайзнаа дахин тавьж буй. Энэхүү зохиолыг дэлхийн олон театрын уран бүтээлч жүжиг болгон найруулан тавьсан байдаг. Харин Азиас, тэр дундаа Монголд анх удаа “ТВ коктейль” хамтлагийнхан маань албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үзэгчдэд хүргэж буй нь энэ.
Амбийгийн ангийнхантай хамт үзэв
Үзэгчдээс хэл ярианы хувьд маш сайн гэсэн үнэлгээг аваад буй энэхүү жүжгийн ерөнхийлөгчийн дүрийг “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр чадварлагаар гарган харуулжээ. Түүний хоолойн өнгө дүртэй нь нийцээд ёстой л нөгөө “Зохино гэж ванлий” байна билээ. “ТВ коктейль”-ийн Өөскө буюу А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш нар ч өөрт хуваарилагдсан дүрээ үзэгчдэд хүргэж чадсан. Тэдний жүжиглэлтээс дүрийн задаргаа, судалгаагаа сайн хийсэн нь шууд л харагдаж байна билээ. Харин үргэлж ааштай, цоглог дүр бүтээдэг жүжигчин Б.Навчаад оногдсон цэвэрлэгчийн дүрээс түүний даруухан төрхийг харах боломжийг олгов. “ТВ коктейль”-ийнхонд нөмөр нөөлөг болж тоглолтод нь оролцож буй жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг Си эмчийн дүрийг бүтээж байгаа жүжигчин Л.ЭрдэнэОчиртой оюутны ширээнд тохой нийлүүлэн сууж байж. 1995 оны СУИС-ийн төгсөлтийнхэн энэ удаагийн тоглолтыг нь үзэв. УДЭТ-ын жүжигчин А.Отгонбаатар, дуучин поп дива С.Наран гээд олны танил эрхмүүд нэг төгсөлтийнх юм билээ. Жүжиг эхлэхээс өмнө “Манай ангийнхан сангийн аж ахуй явснаас л хойш хоорондоо дотноссон доо” хэмээн Амбий ах дурсан ярьсан юм.“Хоёр ертөнцийн буудал”-д ямар нэг шалтгаанаас болоод сэхээнд орсон хүмүүс саатдаг. Энд ирсэн хүмүүс “В”, “С” ангиллын аль нэгэнд нь хамаарна. “В”-д зөвхөн амиа хорлохыг завдаад сэхээнд орогсод, харин “С”-д бусад нь байрлах аж.
Тэд цахилгаан шатанд сууж ирсэн шигээ буцаад явна. Цахилгаан шат хоёр л товчлуураар гэрэлтэнэ. Хэрвээ дээшээ сум заасан улаан гэрэл асвал үхэл рүү, харин доошоо заасан сум ногооноор гэрэлтвэл эргээд хүний ертөнц рүү буцаж буйн дохио. Гэхдээ энэ газар огт эзэнгүй биш ээ. “Си” эмч хоёр дагуулын хамтаар эндхийн эзэн нь. Түүнд энд түр буудалласан эрхмүүдэд ямар учраас ирснийг нь тайлбарлаж, цаг нь болохоор өнөөх цахилгаан шатанд үдэж өгөхөөс илүү эрх мэдэл байхгүй.
Амьдралд юу ч тохиолдож болно

Шидтэн бол энд буудаллаад хамгийн удаж байгаа нь. Зургаан сарын турш нэг л сонин уншиж үг үсэггүй цээжилсэн тэрээр жингийн асуудлаас болж ажлаасаа халагдсан эмэгтэйн тухай, ажлаа өгсөн Ерөнхий сайдын тухай өдөр бүр уншаад тэдний өмнөөс шаналах дуртай. Тэрээр гадаадад ажлаар явж байгаад охиноо хүнд өвчин туссаныг ойшоодоггүй. Гэртээ эргэн ирэхэд охин тань “Аавыг минь дуудаач” гэж эцсийн хүчээ шавхан байж хэлсэн шүү гэсэн эмчийн үг түүнийг өдөр хоногийг уушийн газарт өнгүүлэхэд хүргэжээ. Шидтэний бие сахарын өвчний улмаас зургаан сар сэхээнд байгаа юм. Цорын ганц хамаатан болох үеэл дүүг нь олж зөвшөөрөл аваад түүнийг амьдруулж буй аппаратыг салгахаар болсон тухай Си эмч түүнд дуулгахад олон жил донор зүрх хүлээж шаналсан бүсгүйд туслахыг хүснэ. Харин Си эмч анх удаа түүнд туслан хүслийг нь биелүүлнэ. 
Ухаарах боломж олгох “Хоёр ертөнцийн буудал”
Амьдралыг аз жаргал энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг харуулсан “Хоёр ертөнцийн буудал”-ын үйл явдал бүрт алга ташин уулга алдах үзэгчид жүжгийн тухай ярилцсаар гарч одсон. “ТВ коктейль”-ийнхон энэ жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй тэдэнд өөр өөрийн өнцгөөс үргэлжлүүлэн бодох боломжийг нээлттэй үлдээсэн юм.Амьдрал бол чамд өгсөн бэлэг... Хэн, хаанаас өгдгийг, талархаж түүнийг таашаахгүй бол хэрхэн буцааж авч болдог тухай та энэ жүжгээс үзээрэй. Үхэл, амьдралын заагт нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах “Хоёр ертөнцийн буудал” драмын эмгэнэлт жүжиг энэ сарын 28-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.
Түүний ашиглаж чадаагүй ганцхан эрхтэн нь зүрх
Лифтний хонх дугарч дараагийн хүний ээлж ирлээ. Энэ удаа цэвэрлэгчийн ээлж байв.Тэрээр зүрхний өвчнөөсөө болж лифтээр дээшээ явна. Энд байгаа хүмүүс доор юу байдгийг мэднэ. Харин дээр юу хүлээж байгааг хэн нь ч мэдэхгүй. Алимны модтой талбай байгаасай хэмээн мөрөөдсөөр дээш явах эцсийн мөчдөө “Миний амьдралдаа ашиглаж чадаагүй ганцхан эрхтэн бол зүрх маань. Би зүрхний өвчнөөр үхэх ёсгүй шүү дээ. Ашиглахгүй болохоор зэвэрсэн байх” хэмээн гомдоллоно. Цэвэрлэгч өөрийгөө боловсролгүй учир ухаан муутай хэмээн үзэх ч энд хамгийн мунхаг нь маш их эд хөрөнгө өвлөн авсан гурван группийн ерөнхийлөгч. Төрсөн цагаасаа л хөрөнгө мөнгөө амьдралынхаа аз жаргал хэмээн боддог нэгэн. Түүний энд ирсэн шалтгаан нь их энгийн.
Өглөө гэрээсээ гарч яваад ирж буй дугуйтай хүнийг харсан мөртлөө л ерөнхийлөгч юм чинь надад зам тавьж өгөх ёстой гэж бодож явсаар мөргүүлчихэж. Тэрээр эндээс доош буух хүртлээ “Хоёр ертөнцийн буудал”-ыг галзуугийн эмнэлэг хэмээн итгэсээр буцна.
Ганцхан хоромд болсон үйл явдал ч мөнхөрдөг


“Хоёр ертөнцийн буудал”-д хоёр дахь удаагаа буудаллаж байгаа төрөлхийн зүрхний өвчтэй, өнгөрсөн амьдарлаа тэргэнцэр дээр сууж өнгөрүүлсэн 20 гаруйхан настай бүсгүй бий. Олон жил өвчиндөө шаналж буй ч гэсэн амьдралын хором бүрээс аз жаргалыг мэдрэх гэсэндээ цонхны завсраар туссан нарны гэрэлд наран шарлагын газарт байгаа мэт биеэ ээн өдрийг өнгөрүүлдэг бүсгүй энд байхдаа л дураараа эргэлдэн бүжиж чаддаг. Тэр энд л үүрд байхыг хүснэ.
Энэ буудлын “С” хэсэгт буудалласан франц эр үнэтэй машин хөлөглөн давхидаг, амьдралд нь дутах зүйл байхгүй ч амьдралаас уйджээ. Хайрын үгс цээжилчихээд тэрийгээ таарсан бүсгүй бүрийн чихэнд шивнэдэг, хайр дурлал гэгчийг мэддэггүй залуу анх ирэхдээ эндээс хурдан буцахыг хүсэвч бүсгүйд үнэн сэтгэлээсээ хайртай болдог. Тиймээс мөн л үүрд энд үлдэхийг хүснэ. Гэвч хоёр ертөнцийн буудалд саатсан зочид үхэл, амьдрал руу зорчсоор...
Энэ буудлын “С” хэсэгт буудалласан франц эр үнэтэй машин хөлөглөн давхидаг, амьдралд нь дутах зүйл байхгүй ч амьдралаас уйджээ. Хайрын үгс цээжилчихээд тэрийгээ таарсан бүсгүй бүрийн чихэнд шивнэдэг, хайр дурлал гэгчийг мэддэггүй залуу анх ирэхдээ эндээс хурдан буцахыг хүсэвч бүсгүйд үнэн сэтгэлээсээ хайртай болдог. Тиймээс мөн л үүрд энд үлдэхийг хүснэ. Гэвч хоёр ертөнцийн буудалд саатсан зочид үхэл, амьдрал руу зорчсоор...
Э.ЦОЛМОНБАЯР: Бид үүргээ ухамсарласан
“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо энэ удаа тайзан дээр гарсангүй. Тэрээр ар талыг хариуцан ажиллаж байгаа болохоор суух завгүй байгаа гэсэн. Түүнтэй жүжгийн талаар цөөн хором ярилцлаа.
-“Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг ямар учраас сонгож тоглох болсон юм бэ?
-Жүжигчин хүн хүмүүсийг баясгадаг ч гэсэн тэр инээдээр дамжуулж ухаарлыг өгөх үүрэгтэй. Бид тэр үүргээ ухамсарласан болохоор энэ жүжгээ тавихаар болсон. Тэгээд жүжгийн маань зохиол өөрөө агуу л даа.
-Энэ жүжгээс үзэгчид юуг ухаараасай гэж бодож байгаа вэ?
-Хүмүүс мөнгө олох гээд л бүх зүйлээ умартаад зүтгэдэг болсон шүү дээ. Тэгж яваад ганцхан олдох амьдрал нь урсан өнгөрч байгааг анзаардаггүй. Хамгийн гол нь хүнд мөнгө биш амь нас, эрүүл мэнд хэрэгтэй гэдгийг мэддэг хэрнээ тоодоггүй. Үхлийн үүдэнд очихоосоо өмнө энэ бүхнийг манай жүжгээр дамжуулан хараасай гэж хүсч байгаа. Манай хамтлаг анхнаасаа энэ уран бүтээлээр мөнгө олох санаа байгаагүй. Жүжгийг маань 8000 гаруй үзэгч үзчихээд байна. Тэр дундаас ядаж 80 хүн нь хэлэх гэсэн санааг маань ойлгоод гарсан гэж найдаж байгаа. Миний нэг танил ах жүжиг үзээд “Цоомоо ах нь танай жүжгийг үзчихээд маргааш өглөө нь эрт босоод гэр бүлийнхэнтэйгээ хамт өглөөний цайгаа уусан. Ингэж суулгүй удсан байна” гээд ярьсан нь бидэнд их урам өгсөн.
-Тэгвэл жүжгийг үзэж амжаагүй байгаа залууст хандан юу хэлэх вэ?
-Үнэн юмгүй болсон нийгмийг та бид л аварна. Тиймээс манай жүжгээс үнэн гэж юу байдгийг ойлгож аваач ээ л гэж хүсье.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл