Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Монголын эмэгтэй гишүүдийн тоог бага байна хэмээн чамлажээ
НҮБ-аас Ази номхон далайн орнуудын шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа учраас зөвлөлгөөн зохион байгуулжээ. Тайландын Бангкок хотноо болсон уг хурлаар дэлхий нийтийн хэмжээнд энэ бүс нутгийн эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд бага хувьтай оролцож буйн гол  шалтгааныг хэлэлцэж, үүнийг хэрхэн сайжруулж, оролцоог нэмэх талаар зөвлөмж өгсөн байна. Манай улсын хувьд одоогийн парламентад есөн эмэгтэй гишүүн  ажиллаж буйг бага тоо гэж үзжээ. Шийдвэр гаргах төвшинд ердөө 12 хувийн оролцоотой байна хэмээн үзэж үүнийгээ 30 хувьд хүргэх талаар зөвлөсөн аж. Уг нь дэлхий нийтийн жишигт дундаж хувийг 20 хэмээн тогтоосон байна. Гэтэл манай улсын хувьд энэ нь дэндүү багад тооцогдож. Өмнөх УИХ-ыг бодвол энэ парламент харьцангуй олон эмэгтэй гишүүнтэй болсон ч бас л чамлахаар хэмжээнд буйг хэлжээ. Тиймээс 2016 оны сонгуулиар бүрдэх парламентад эмэгтэй гишүүд хамгийн багадаа 30 хувийг эзлэх үүрэг даалгавар НҮБ-аас авчээ. Мянганы хөгжлийн зорилтод ч мөн адил үүнийг тусгаж өгсөн учраас УИХ-ын эмэгтэй гишүүдийг сонгуулийн тухай хуульд энэ талаар өөрчлөлт оруулж, идэвхтэй ажиллахаар шийдээд байгаа аж. Өнгөсөн долоо хоногт болсон хуралд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ нар оролцоод иржээ. Тэд энэ парламентад ажиллах хугацаандаа сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотын өндрөөр тогтооход ихэд анхаарч ажиллахаар болсон байна.

Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан