Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхийлөгч “TIME”, “Wall Street Journal”-д зочлов

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн67 дугаар Чуулгандоролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-даа төдийгүй дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн байгууллага болох “Тайм” сэтгүүлийн газар зочлов.
1923 онд байгуулагдсан, одоо долоо хоног тутам тогтмол 25 сая хувь хэвлэгддэг “Тайм” сэтгүүл нь дэлхийн есөн бүсийн уншигчдын хүртээл болсон хамгийн нөлөө бүхий хэвлэл юм.
“Тайм” сэтгүүл Монгол Улсын Ерөнхийлөгчийг 2012 оны онцлох гурван хүний нэгээр нэрлээд байгаа бөгөөд өнөөдөр тус сэтгүүлийн гол хүмүүс
болох ахлах редактор Жёоти Тоттман, мэдээллийн албаны дарга Ховард Чуа
Йөэн, Олон улсын фото редактор Патрик Витте, редактор Бобби Гош,
сэтгүүлч Ишаен Тароор, гүйцэтгэх редактор Радика Жонес, “Sport
illustrated”-ийн редактор Терри, МакДоналд, эрхлэгч Марта Нельсон, Олон
улсын редактор Жим Фредрик, редактор Рик Стенгел нар Монгол Улсын
Ерөнхийлөгчтэй уулзан чөлөөт ярилцлага зохион байгууллаа.
Тэд
Монгол орны өнөөгийн улс төр, эдийн засаг, ялангуяа уул уурхай, түүх,
соёлын талаар асууж дэлгэрэнгүй хариулт авав. Мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үг, ялангуяа авлигын асуудлаар
баримталж буй бодлогын тухайд нухацтай ярилцаж санал солилцов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Уолл Стрийт Жоурнал” (Wall Street Journal)-ын редакцийн урилгыг хүлээн авч тус сэтгүүлд зочлон ярилцлага өглөө.
0 Сэтгэгдэл
























