Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО ШИГ ХААЛТТАЙ БАЙХГҮЙ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баяр­цэцэг нар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлогоо өчиг­дөр салбарынхандаа та­нил­­цуул­­лаа. Яамныхаа бүт­цийг таван газар, дөрвөн хэл­тэстэй болгож, өөрчилсөн бай­на. Одоогоор тус яамны До­тоод хэргийн бодлогын хэрэг­жил­тийг зохицуулах хэлтсийн даргын суудал л эзгүй байгаа бол бусад газар, хэлтсийн дарга нар томилогдоод ажилдаа ханцуй шамлан орсон аж. Түүнчлэн ХЗЯ-ны харьяа арван агентлаг байгаагаас ЦЕГ, ГИХАЭГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагыг шинээр томилоод байна. Бусад агентлагийн хувьд шинэ томилгоо хийнэ гэдгээ ч салбарын сайд нь дуулгалаа.

ХЗЯ-наас Эрх зүйн шинэч­лэ­лийн бодлогын хүрээнд олон чухал арга хэмжээ хэрэг­жүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Шинэчлэлийн бодлогын хүрээнд УИХ-ын ги­­шүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүү­жиний тушаалаар “Хууль зүйн салбарын нээлттэй бод­лого” хэмээх баримт бич­гийг баталжээ. Энэ нь харьяа агентлагуудын үйл ажил­лагаа нээлттэй, ил тод байд­лын зарчмыг хэрэгжүүлэх, хариуц­лага нэмэгдүүлэх, иргэдийн оролцооны бодит тэгш бо­ломжийг хангах, иргэдийн мэ­дээлэл хайх, хүлээн авах, байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхийг хангаж, баталгаажуулах зорилготой гэнэ.
Хууль зүйн сайд нээлт­тэй бодлогын хүрээнд хэрэг­жүүлэх ажил, яамны зүгээс тодорхойлсон тэргүүлэх бод­лого, яамны шинэ багаа салба­рынхандаа танилцуулсан юм. Түүнчлэн тэрээр манай салбар хар хайрцагны бодлого шиг хаалттай байхгүй, бүх ажил маань олон нийтэд ил тод нээлттэй байна гэдгийг үнцолж байлаа.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан