Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Сонгогчдын бүртгэлд анхаарал хандууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэдэх Сонгогчдын нэрсийн жагсаалтын бүртгэлийн хяналтын дэд хороо нээлттэй сонсгол хийлээ. Сонсголд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Р.Гончигдорж, тус дэд хорооны дарга Ж.Батзандан нар оролцлоо. Мөн СЕХ-ны ажилтнууд, УБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд болон дүүрэг салбарын бүртгэлийн ажилтнууд, улс төрийн намын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөгчид сонсголд ирсэн байлаа. Сонгуулийн хамгийн чухал зүйл болох сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудал, нийтлэг зөрчил нь юу байгаа зэргийг албаны хүмүүсээс нь сонссон юм. Гэвч УБЕГ-ынхан асуултад бүрэн хэмжээний хариулт өгч чадахгүй байв. Ажилдаа ороод удаагүй хэлстийн дарга нар болон хүмүүсийн мэдэхийг хүссэн зүйлийг хариулах хэмжээний мэдээлэлтэй албан тушаалтан сонсголд ирээгүй байсан гэхэд болно. Ямар ч байсан орон нутгийн сонгуулийн өмнө ингэж сонсгол хийснээр аль аль талдаа хариуцлагатай ажиллах байх гэж найдсан гэлээ. Орон нутгийн сонгууль болохоос 60 хоногийн өмнө сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг түр хаасан гэдгээ энэ үеэр хэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ сарын 23-наас орон нутгийн сонгуулийн санал авах өдөр болох арваннэгдүгээр сарын 21-нийг хүртэл шилжүүлэг хийхгүй, өөрийн бүртгэлтэй хаягаараа очиж, саналаа өгөхийг дуулгасан юм.
0 Сэтгэгдэл
























