Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаад хатуу ял оноож магадгүй
Улсын бүртгэлийн ерөнхий газрын экс дарга Л.Амарсанааг сонгогчдын нэрийн жагсаалт санаатайгаар будилуулсан гэж хууль, хяналтын байгууллагад удаа дараа гомдол мэдүүлжээ. УИХ-ын сонгуулийн санал хураалтын дараа түүнийг улс төрийн намууд ч мөн  шалгах хүсэлт гаргасан байна. УИХ –ын дарга З.Энхболд түүнийг сонгууль будлиантуулсан хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж, хэргийг одоогоор ТЕГ шалгаж байгаа юм. “Нэг хүний нэрийг нэг л удаа бичнэ” гэдгээ Л.Амарсанаа хэлж байсан ч үүнийхээ эсрэг зүйл хийсэн гэсэн баримт ч байгаа аж. 28 мянга гаруй сонгогчийн нэрийг хоёр удаа бичсэн байсан  болон энэ хэмжээний цахим үнэмлэх хэвлэсэн байсан нь баригдсан гэж мэдээлж байсан. Түүнийг нэрсийн жагсаалтыг санаатайгаар будилантуулсан гэж үзэж буй. Хэрэв сонирхолын зөрчилтэй этгээд сонгуулийн ажилд оролцвол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж тооцож, 25 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай байдаг гэлээ. Тэгэхээр УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаад хатуухан ял оноож ч магадгүй нь. Юутай ч, хэргийн шалгаж байгаа болохоор илүү мэдээлэл өгсөнгүй.

Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан