Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Гадаад харилцааны сайд хоёр айлчлалынхаа нэгийг нь Японд хийнэ
Mонгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Гэнбагийн урилгаар тус улсад энэ оны ирэх сарын 1-2-ны өдрүүдэд ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдын анхны гадаад айлчлал бөгөөд сайд Л.Болд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-д бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнба-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано болон Батлан хамгаалахын сайд С.Моримото нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн асуудлуудаар санал солилцохоос гадна Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Олон улсын Хамтын ажиллагааны банк (JBIC)-ны удирдлагатай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зарим тодорхой  асуудлаар санал солилцох зэрэг арга хэмжээнүүд айлчлалын хөтөлбөрт тусгагдаад байна. Дашрамд дурьдахад Шинчлэлийн Засгийн газрын сайд нар жилд хоёр айлчлал л хийх эрхтэй юм.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан