Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Твиттерчид сайн сайхны төлөө нэгдэж байна
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын твиттер сан байгуулах саналыг дэмжигчдийн төлөөлөл өнөөдөр анхны хурлаа хийжээ. Монголын жиргээчдийн олонхийн санал авсан 9 жиргээч уулзаж, цаашдын үйл ажиллагаа, зорилго зорилт бүтэц бүрэлдэхүүн гэх мэт олон асуудлаар санал солилцсон байна. Тэд Монгол жиргээчдийг нэгтгэн архи , тамхинд зарцуулдаг мөнгөнийхөө тодорхой хэсгийг үр дүнтэй зүйлд зарцуулдаг болгох талаар яриагаа эхэлж, твиттерээр дамжин иргэд хэрхэн эвлэлдэн нэгдэж, улс орны хөгжилд нөлөөлж, нийгмийн амьдралд дуу хоолойгоо яаж хүргэж болох гэх мэт олон асуудлаар санал солилцов. Жиргээчдийн нийгэмлэгийн дүрэм, үйл ажиллагаа, зохион байгуулалт гэх мэт бүх асуудалд твиттер хуудсаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж эцсийн шийдвэр гаргадаг байх зарчим дээр анхны хуралд оролцогчид санал нэгдсэн байна. Жиргээчид ийнхүү нэгдсэн зохион байгуулалтад орсноороо улс төр, шашин гэх мэт хувь хүний үзэл бодлоос үл хамааран олонхийн дуу хоолой болж чадна гэж үзэж байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
























