Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Улсын үйлдвэрийн газар болон академи байгууллаа
Монгол улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, яам, агентлагийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлөөр хангах, нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий  “ Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагууд, Монгол улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээ үзүүлэх  үүрэг бүхий “ Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийтийн албан хаагчдыг сургах, давтан сургах, нийтийн албаны хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээ   хийх, сургалт зохион байгуулах үүрэг бүхий Удирдлагын акамемийг байгуулах тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хэлэлцээд, тогтоол гаргахаар боллоо. Дээрх байгууллагуудын орон тооны хязгаарыг тогтоохдоо өмнө байсан орон тооноос нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Засгийн газрын авто баазыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан