Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Зам тээврийн дэд сайд Х.Ержаныг яамных нь хүлээн авлаа

Шинэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар яамдын дэд сайдуудыг томилсон билээ. Тиймээс Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Х.Ержаныг өнөөдөр яамныхан нь хүлээн авсан юм.
Зам тээврийн сайд А.Гансүх дэд сайдад Х.Ержанд хандан яамдын удирдлага болох албад, хэлтсийн дарга нараа танилцуулахдаа “Манайхан салбартаа олон жил ажилласан мэргэшсэн хүмүүс. Тиймээс салбарын ажилтай танилцах гэдэг асуудалд цагаа үрэхгүйгээр ажилдаа орцгоосон баг” гэдгийг тодотгож байлаа.
Дэд сайд Х.Ержаны хувьд “Миний бие автын инженер мэргэжилтэй. Нэлээд хэдэн жил тээврийн салбарт ажиллаж байсан нэгэн. Тиймээс салбартаа 10 гаруй жил ажилласан мэргэшсэн багтай гар нийлэн ажиллах болсондоо баяртай байна. Мөн А.Гансүх сайд ч өмнө нь салбартаа дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн гэдгийг мэднэ. Зам, тээврийн салбарт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд Та бүхэнтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна” гэдгээ онцлов.
Зам, тээврийн дэд сайд Х.Ержан нь Эрхүүгийн политехникийн их сургуульд инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд Тайваньд төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж. Ийнхүү Зам, тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг атгаж, хөгжлийг тодорхойлох баг ийнхүү мэргэшсэн удирдлагаас бүрдлээ.
yoooooooy ene hasguudiig yah gej ingej davraadag bnaaa Kulanda Saulegeer duusgavar bolgomoor yum

0 Сэтгэгдэл
2012.09.22