Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Намрын чуулганаар Хадгаламжийн даатгалын тухай хууль хэлэлцэнэ
Ээлжит бус чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудал хэлэлцэхэд гурван ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Уг Байнгын хорооноос Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 30 санал өгсөн байна. Зээлийн батлан даалтын санд нэмж таван тэрбум төгрөг тусгах санал гаргаж, дэмжлэг авчээ. Мөн санхүүгийн шинэтгэл хийж, уул уурхай бус эдийн засаг тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлд илүүтэй хөрөнгө оруулалт хийх, уул уурхайн сан байгуулах, нийслэлийн дэд бүтцийг сайжруулах зэрэг санал, чиглэл Засгийн газарт өгсөнийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар онцлов. Удахгүй эхлэх намрын ээлжит чуулганы хуралдаанд Эдийн засгийн байнгын хороо  2013 оны төсвийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн бодлого, Үндсэн чиглэл зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.    
Б.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан