Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
ХЭН Н.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАХЫГ ХҮСЭВ
МАН, МАХН хоёрын холбоо сүлбээний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тойрон эргэлдэж байдаг. Сүүлийн үед цахим ертөнцөөр явж буй нэгэн мэдээлэл яахын аргагүй анхаарал татав. МАХН-ын дарга Н.Энхбаяртай МАН-ын дарга асан С.Баяр уулзах хүсэлт тавиад байгаа гэжээ. АНУ-аас ирээд удаагүй С.Баярыг намынхаа ажилд анхаарал хандуулж, Н.Энхбаяртай учраа олох нь уу гэсэн таамаг ч явна. Гэсэн ч эл мэдээллийг албаны буюу ШШГЕГ-ын хэд хэдэн эх сурвалж няцаав.
Өчигдөр гэхэд л МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мөн л хоригдож буй Н.Энхбаярт уулзах хүсэлт илгээсэн тухай шум тарлаа. Албаныхан үүнийг ч үгүйсгэж, Н.Энхбаяртай уулзах ямар ч хүсэлт ирээгүй гэх нь тэр. Харин уулзах хүсэлт гаргасан гэх хаанаас ниссэн нь тодорхой бус “бор шувуу”-г хэн илгээсэн болохыг МАН, МАХН-аас хайв.
МАХН-ын зарим гишүүн энэ талаар огт мэдээлэл алга, сонсоогүй гэж байлаа. Намынхаа даргатай байнга холбоотой байдаг гишүүд нь ийм мэдээлэл өгсөн юм. Тэд уулзах хүсэлтээ Нийслэлийн шүүхэд өгч зөвшөөрөл авах ёстой гэв. Хамгаалалтад байгаа хүнтэй уулзахын тулд шүүхээс зөвшөөрөл хүсэх учиртай гэлээ. Магадгүй хоригдож буй 461 дүгээр ангийн удирдлагад хүсэлт гаргасан байх талтай. Гэхдээ одоогоор хоригдож байгаа ч хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болохоор ШШГЕГ-аас нь зөвшөөрөл авах учиртайг хэлж байгаа юм. ШШГЕГ-ын дэд дарга М.Ганхүүг МАН-ын генсек асан У.Хүрэлсүхтэй хамаатан садан учир мэдээллийг нууцалсан байх магадлалтай.
Үүнийг батлах гэсэн мэт МАН-ынхан уулзах хүсэлтийн тухай үгүйсгэсэн болоод зөвшөөрсөн ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Генсек Г.Занданшатараас тодруулахаар холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Хариулт өгөхөөс татгазлаа. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний илэрхийлэл ч гэдэг.
Ардын намын 300 гишүүн Хувьсгалт намд элссэн нь долоо хоногийн шуугиант мэдээ яахын аргагүй мөн. Энэ үйл явдлаас болж МАН-ынхан дотроо таагүй харилцаатай байгаа ч гэх. Мөн орон нутгийн сонгуулийн өмнө бүх намын үүрээ хөдөлгөөнд оруулаад буй ч гэсэн тэднийг эвдрэлцүүлэх нэг шалтгаан болоод байгаа. Хот хөдөөгүй намын үүртээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад олонд танигдсан залуус нь толгой дараалан МАХН-ыг сонгож эхэлсэнд МАН-ын удирдлагууд түргэн авч байгаа. Хэдийгээр албаны эх сурвалжууд үгүйсгэсэн ч оргүй мэдээлэл биш болж таарлаа. Цаг үе, нөхцөл байдал ээдрээтэй байхад Н.Энхбаяртай аминчхан уулзалтын болзоо тогтоох хүмүүс хэн байх нь ойлгомжтой мэт. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав. Зүгээр байхад нь ийм мэдээлэл зохионо ч гэж үгүй баймаар. Чухам МАН-ынхан л Н.Энхбаяртай уулзахыг маш ихээр хүсч байгаа бололтой.
Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, vндэсний аюулгvй байдлыг хангахад чиглэсэн асуудлын эсрэг гэмт хэрэгт гар бие оролцсон,Оюу толгойн гэрээг засах ажлыг унагасан ЭДГЭЭР 27 БИЕЭ ҮНЭЛЭГЧ ГИШvvДЫГ АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР НӨГӨӨ СvРИЙГ vЗvvЛЭН БАРИВЧИЛЖ ИД ХАВЫГ ГАЙХУУЛАХ ЮМ БИШ vv НvДЭН ДЭЭР НЬ ДАЙСАНУУДНЫ ГЭМТ ҮЙЛДЭЛ, НЭР НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ДАА

МАН, МАХН хоёрын холбоо сүлбээний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тойрон эргэлдэж байдаг. Сүүлийн үед цахим ертөнцөөр явж буй нэгэн мэдээлэл яахын аргагүй анхаарал татав. МАХН-ын дарга Н.Энхбаяртай МАН-ын дарга асан С.Баяр уулзах хүсэлт тавиад байгаа гэжээ. АНУ-аас ирээд удаагүй С.Баярыг намынхаа ажилд анхаарал хандуулж, Н.Энхбаяртай учраа олох нь уу гэсэн таамаг ч явна. Гэсэн ч эл мэдээллийг албаны буюу ШШГЕГ-ын хэд хэдэн эх сурвалж няцаав. Өчигдөр гэхэд л МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мөн л хоригдож буй Н.Энхбаярт уулзах хүсэлт илгээсэн тухай шум тарлаа. Албаныхан үүнийг ч үгүйсгэж, Н.Энхбаяртай уулзах ямар ч хүсэлт ирээгүй гэх нь тэр. Харин уулзах хүсэлт гаргасан гэх хаанаас ниссэн нь тодорхой бус “бор шувуу”-г хэн илгээсэн болохыг МАН, МАХН-аас хайв.
МАХН-ын зарим гишүүн энэ талаар огт мэдээлэл алга, сонсоогүй гэж байлаа. Намынхаа даргатай байнга холбоотой байдаг гишүүд нь ийм мэдээлэл өгсөн юм. Тэд уулзах хүсэлтээ Нийслэлийн шүүхэд өгч зөвшөөрөл авах ёстой гэв. Хамгаалалтад байгаа хүнтэй уулзахын тулд шүүхээс зөвшөөрөл хүсэх учиртай гэлээ. Магадгүй хоригдож буй 461 дүгээр ангийн удирдлагад хүсэлт гаргасан байх талтай. Гэхдээ одоогоор хоригдож байгаа ч хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болохоор ШШГЕГ-аас нь зөвшөөрөл авах учиртайг хэлж байгаа юм. ШШГЕГ-ын дэд дарга М.Ганхүүг МАН-ын генсек асан У.Хүрэлсүхтэй хамаатан садан учир мэдээллийг нууцалсан байх магадлалтай.
Үүнийг батлах гэсэн мэт МАН-ынхан уулзах хүсэлтийн тухай үгүйсгэсэн болоод зөвшөөрсөн ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Генсек Г.Занданшатараас тодруулахаар холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Хариулт өгөхөөс татгазлаа. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний илэрхийлэл ч гэдэг.
Ардын намын 300 гишүүн Хувьсгалт намд элссэн нь долоо хоногийн шуугиант мэдээ яахын аргагүй мөн. Энэ үйл явдлаас болж МАН-ынхан дотроо таагүй харилцаатай байгаа ч гэх. Мөн орон нутгийн сонгуулийн өмнө бүх намын үүрээ хөдөлгөөнд оруулаад буй ч гэсэн тэднийг эвдрэлцүүлэх нэг шалтгаан болоод байгаа. Хот хөдөөгүй намын үүртээ үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад олонд танигдсан залуус нь толгой дараалан МАХН-ыг сонгож эхэлсэнд МАН-ын удирдлагууд түргэн авч байгаа. Хэдийгээр албаны эх сурвалжууд үгүйсгэсэн ч оргүй мэдээлэл биш болж таарлаа. Цаг үе, нөхцөл байдал ээдрээтэй байхад Н.Энхбаяртай аминчхан уулзалтын болзоо тогтоох хүмүүс хэн байх нь ойлгомжтой мэт. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав. Зүгээр байхад нь ийм мэдээлэл зохионо ч гэж үгүй баймаар. Чухам МАН-ынхан л Н.Энхбаяртай уулзахыг маш ихээр хүсч байгаа бололтой.
Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
улаан залаат Монгол эр
МАН-ын луйварчин, авилгалчин, долдойнуудтай уулзвал намаа нэгтгэе гэсэн хүсэлтийг нь бүү хүлээж аваарай.Арайхийж нэг юм авилгалч бөгс долоогчдоос салчихаад үүнийхээ хариуд шоронд орсон биз дээ,хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм гэдгийг сайн бодоорой.МАН одоо нэгэнт сөнөсөн учраас амь тариа хийж мөнгө үрээд яахав.
2012.09.21
2012.09.20
2012.09.20
2012.09.20