Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Э.Бат-Үүл дарга ууртай байгаа, маргааш өглөө бүр ч ууртай сэрэх байх даа

Э.Бат-Үүл дарга ойрд ууртай байгаа даа. Ууртай байхаас ч аргагүй. Улаанбаатар хотын дарга болсоноос нь хойш болж байгаа зүйл нэг алга. Сар эхлээд зуурдаар нас барж байгаа хүмүүсийн тоо огцом өсөв. Графикаар бол эрс өсөлтийг заалаа. Гэхдээ зуурдаар бурхан бологсод маань дандаа л гадны нөлөөтэй ч гэдэг юм уу, бусдаас хамааралтай байдлаар хорвоог орхив. Уг нь, талийгаачдын амь насанд онц хэрцгийгээр халдаад байгаа барилгуудын асуудлыг хотын дарга Бат-Үүл авч хэлэлцэж, хаах тухай ярих байсан. Нэг ёсондоо дахиад барилгын хамааралтай осол аваар гарч, хүний амь нас эрсдүүлэхгүй гэдэг үүднээс үүнийг НИТХ-аас хэлэлцэх байв. Гэтэл МАН-ын нөхдүүд үүнийг улс төржүүлж, Засаг дарга мөрийн хөтөлбөртөө үүнийг тусгаагүй байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулаагүй байж энэ тухай ярих гэлээ гэцгээж НИТХ-ыг 14 хоног гацаагаад авсан. Гэтэл үүнээс хойш барилгын холбогдолтой гурван ч осол гарав. Гэхдээ энэ бол бидэнд мэдэгдсэн тоо. Мэдэгдээгүй жижиг, том осол хэд гарч байгааг таашгүй.
Харин сүүлийн үед энэ ослын буруутнуудыг талийгаачидтай холбож тайлбарлах явдал мэр сэр сонсогдох болов. Барилгын бетон зуурмаг шахагч машинд даруулж нас барсан охиныг нэгэн телевизээр тэнэж яваад даруулсан мэтээр мэдээлж олон нийтийн дургүйцлийг хүргэв. Гэтэл хоёр хоногийн өмнө Тэнгис кино театрын урд баригдаж байгаа барилга дээрээс тулгуур төмөр унаж 25 настай залуу нас барахад “Талийгаач чихэвчний хөгжим сонсч яваад төмөр унах чимээг сонсоогүй. Түүнээс бусад нь холдож зугтсан. Талийгаач амьд хөгжил сонирхдог. Тэр ч утгаараа чихэвчний хөгжим сонсч орчноосоо тасарчихсан явсан” мэтээр ярьж эхэллээ. Ер нь, орчин үеийн залуус бид хөгжим сонсоно уу, яана тэнд барилга барьж байгаа хүмүүст огт хамаагүй л баймаар. Гэтэл энэ мэтээр ярьж бурхан болоочдыг өндөлзүүлж байна. Ийн дуулиан тасраагүй байтал өнөөдөр дахиад л барилга дээр осол гарав. Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо 18 сургуулийн хажуу талд баригдаж байсан барилгын найман давхараас хоёрын хоёр хүн унажээ. Тэд одоо Гэмтэл согог, сэргээн засах эмнэлэгт хэвтэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр барилгаас унасан нэг залуу одоо болтол ухаан ороогүй байгаа гэнэ. Мөн Баянзүрх дүүрэгт дахин осол гарсан сурагтай. Цахим хэвлэлээр барилгаа унасан залууг нас барлаа л гэх мэтээр мэдээлж байна. Үнэн худал нь эс мэдэгдэх энэ мэдээлэл ард иргэдийг цочроож байна. Зарим нь бүр шоконд орж байгаа бололтой. Гэрээсээ ч гарч чадахгүй болсон хүн байна гэнэ, цаана чинь.
Хүүе цаана чинь хүүхэд тоглож байна гэдэг шүлэг байдаг бол сүүлийн үед харин “Хүүе цаана чинь барилга барьж байна, харин тэнд нь хүн эндэж байна” гэж ийм байдалд хүргэсэн МАН-ынханд хэлэх цаг нь боллоо.
Энэ бүхнийг сонссон Э.Бат-Үүл дарга тайван суугаагүй нь ойлгомжтой. Маргааш өглөө харин бүр ч ууртай сэрэх байх даа. Харин ямар алхам хийх юм бол...
Харин ч ууртайхан LIKE дарна даа.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
2012.09.19