Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөө орой АНУ руу мордоно. Тэрээр энэ сарын 20-28-нд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцоно. Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр төвшний хуралдаанд тус тус оролцож үг хэлэх юм. Мөн Нью-Йоркт ажиллах өдрүүддээ гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нар болон өндөр албан тушаалтнуудтай уулзах гэнэ.
Ерөнхий санал шүүмжлэлд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулах нь.
Мөн “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр төвшний хуралдаанд хууль дээдлэх ёс, авилгатай тэмцэх, сайн засаглалыг тогтоох болон шүүхийн шинэчлэлийн асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн санаачилгыг танилцуулж, эл асуудлаарх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд манай улсын оруулах хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэх юм байна.

Т.Тамир
0 Сэтгэгдэл