Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Шангри Ла худалдааны төвийн хажуугийн ТҮЦ-ийг буулгалаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Шангри Ла худалдааны төвийн яг хажууд баригдсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгч өнөөдөр тус ТҮЦ-ийг буулгалаа. Тус ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулсан, мөн авто машины үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа тул дээрх ТҮЦ-ийг ийнхүү буулгажээ. ТҮЦ нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой үйлчилгээний нэг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас байрлуулах зөвшөөрлийг өгдөг юм байна. Өнөөдрийн байдлаар тус албанаас дүүргүүдэд түргэн үйлчилгээний цэг байршуулах холбогдох журмыг баталж ирүүлээгүй байна.

1 Сэтгэгдэл
зочин
Модны 2-ын автобусны буудал явган хүний зам дээрхи ТҮЦ-нүүдийг буулгаач
2022.05.05
























