Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнд гарыг зурах ёслол боллоо УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
"Эм Энд Жи констракшн" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах албан бичиг хүргүүлжээ
image
image

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Эм Энд Жи констракшн" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 29094мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах тухай албан бичгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Б.Бат-Эрдэнэ сайдын 01/2002 тоот албан бичигт: "Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29,094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа юм.

Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу  "Эм Энд Жи констракшн" ХХК-д олгосон газрыг цуцалж хэрхэн шийдвэрлэсэн талаар 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү" гэсэн байна.

"Эм Энд Жи констракшн" ХХК нь 2016 онд Монгол Улсын анхны хүүхэд залуучуудын усан парк, спорт цогцолбор байгуулна гэж дээрх газрыг эзэмших эрхийг авчээ. Гэвч тус компани усан парк, спорт цогцолбор байгуулахаа больж 25 давхар орон сууцны хороолол барихаар болсон талаар сурталчилгаа хийж эхлээд байгаа аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан