Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт аудит хийлээ

Төрийн аудитын байгууллагаас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Тус аудитаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, мөн хүн амын эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэхийг тус тус хянаж үзсэн байна.

Салбарын тогтвортой хөгжлийг хангасан систем бүрдээгүй, бодлогын хувьд залгамж чанар алдагдсанаас үүдэн Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаагүй, үр дүнг үнэлээгүй байгаа аж.

Мөн хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангах ил тод, дүн шинжилгээнд суурилсан, хяналттай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Эмийн зохицуулалтын байгууллагын чадамжид 2 жил тутам үнэлгээ хийж баталгаажуулаагүй, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл олголт, үр дүнд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэргээр аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, хийсэн дүн шинжилгээ, аудитын дүнд үндэслэн 9 асуудал бүхий дүгнэлт боловсруулан гаргасан юм.

Аудитаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны анхааралд нэг асуудал уламжилж, аудитаар илрүүлсэн зүйл, аудитын дүгнэлтэд үндэслэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус өгч ажиллав.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланг Энд дарж танилцах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан