Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Г.Хүрэлтулга: Түүхэнд үлдээгүй түүх олон бий

-Киноны амин сүнсийг зураач л атгаж байдаг юм шиг ээ. Тэгээд ч түүхэн киноны зураачаар ажиллахад хэцүү байх?
-Тэгэлгүй яахав. Амар ажил гэж байдаггүй. Ажил нь хэцүү, их гээд хойш суугаад байвал ямар ч ажил бүтэхгүй шүү дээ. Анх “Түүхэнд үлдээгүй түүх” гээд богино хэмжээний кино хийх санаа 2007 онд төрөөд түүнийгээ найз Ганбаатартаа ярьж өгсөн. Богино хэмжээний кино хийхээр төлөвлөж байсан болохоор хувцас, жижиг хэрэглээ хийгээд эхэлчихсэн байсан. Энэ хувцас хэрэглэлээ би өөрийнхөө цэвэр төсөөллөөрөө хийсэн. Зураач ах нар, найз нөхдийнхөө тус дэмээр л “Тнгри” киноны ард гарлаа даа.
-Тэгээд нөгөө богино хэмжээний зохиол маань бүрэн хэмжээний кино болж хувирсан хэрэг үү?
-Киногоо хийчих гэж жил илүү мөрөөдөж явлаа. Тэгээд “Хамба” студийн найруулагч “Гитлер” Ганболд ах дээр зохиолоо бариад “Дүү нь нэг ийм кино хийх гэсэн юм. Зөвлөөч. Та тэгээд миний киноны Хавч гээд залуугийн дүрд тоглож өгнө үү” гээд л очсон. Тэгсэн Гитлер ах наад зохиолоор чинь бүрэн хэмжээний кино хийвэл яадаг юм гэж байна. Гитлер ахын эхнэр Золзаяа эгч миний бичсэн нөгөө зохиолыг янзалж бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол болгож өгсөн дөө.
-Тэгээд л зохиол гарчихаар зураачийн ажил ундарсан уу?
-Мэдээж. Өмнө нь багагүй бэлтгэл хийсэн байсан л даа. Гэхдээ уран сайхны кино болчихлоор дүр нэмэгдээд, хийх ажил нэмээд л ундарсан. Хувцас хэрэглэл гэхэд л 30 гаруй хүнийх хэрэгтэй болж байгаа юм. За тэгээд тулаантай хэсэгт чинь хувцаснаас гадна сэлэм жад, нум сум, бамбай, тайз гээд их зүйл хэрэгтэй. Тэр болгоныг л хийнэ. Зураачийн баг 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
-Өнгөрсөн бямба гарагт чимээгүйхэн нээлтээ хийчихсэн. Кино театруудаар гарч байгаа юу?
-Гарч байгаа. Бас Дарханд гарч байгаа. Уг нь, олон кино театруудаар явж байхаар нэг л газар нээе гэж бодсон. Даанч олон хүн хамраагүй. “Тусгаар тогтнолын ордон”-д нээсэн чинь намын кино гэсэн яриа гарсан байна билээ. Уг нь, ямар “шалдан нүцгэн” кино хийсэн биш гээд тэр том газар нээсэн юм л даа.
-Тулааны хэсэгт их анхаарал хандуулсан гэсэн...
-Бүтэн баг гаргаж ажиллуулсан. Зарим хэсгийн зургийг авахад орлон тоглогч тоглуулсан. Нэг тулалдааны зургийг бүтэн өдөр авч байлаа. Тулаантай зургууд дээр нийтдээ 14 хоног ажилласан шүү.
-Анх найруулагч Ганболдыг тоглоод өгөөч гэж очсон гэж ярьсан шүү дээ. Ер нь ямар жүжигчид тоглосон бэ. Дүр сонгоход та хэр оролцов?
-Би ер нь бараг бүх дүрээ бодчихсон байсан. Гитлер ахтай зөвлөөд л жүжигчдээ сонгосон. “Чонын алтан шагай” кинон дээр зураачаар ажиллаж байхдаа жүжигчин Ялалт, Мөнгөнтулга хоёрыг адилхан болохоор нь ах дүү хоёрын дүрд авбал зүгээр юм гэж бодож байсан. Тэгээд л “Тнгри”-д ах дүү баатрын дүрд тоглуулсан.
-Киноны үйл явдал нь?
-1600-аад оны үйл явдал гарч байгаа. Монголын хоёр аймгийн тухай. Нэг нь нөгөө аймгаасаа гүнж богтолж аваад зугтаж явах замд нь нэг амьтан гарч ирдэг. Тэр амьтныг нөгөө хөөцөлдөж явсан хоёр аймгийн баатрууд нийлж устгаж байгаа талаар гардаг.
-Тэр нь ямар амьтан байхав, бодит амьтан уу, зүгээр л зохиолын хийсвэрлэл үү?
-Анх санаандаа харь гаргийн амьтан гарч ирж байгаагаар төсөөлж байсан. Гэсэн ч яг үнэнийг хэлэхэд тэр амьтнаа санаандаа хүртэл гаргаж чадаагүй. Хамтран ажиллахаар ярьсан комьпютер графикчид маань өөр чухал ажил гарсан болохоор нөгөө амьтнаа сайн хийж чадаагүй. Ер нь “Яагаад монгол баатрууд харийн амьтантай таарч болохгүй гэж. Тэгээд тэр хэсгийг түүхэнд тэмдэглээгүй байж болно шүү дээ” гэдгээс л анх богино хэмжээний кино хийх санаа маань урган гарсан юм.
-Харь гаргийн амьтнаа тэгээд яаж дүрслэв дээ. Том толгойтой, ганц нүдтэй...?
-Тэрийг чинь хийх гэж их ажилласан шүү. Яг киногоо хийх гээд Ховдоос хоёр метр 10 см-тэй өндөр жүжигчнийг дуудаад ирүүлсэн чинь өмсгөх хувцас хэрэглэл нь бэлэн болоогүйгээс нөгөө жүжигчнээ хоёр сар хотод байлгасны эцэст кино зургаа эхэлсэн. Тэгээд төлөвлөж байсан амьтныхаа өмсгөлийг хийх гэтэл янз бүрийн шалтгаанаас болоод жаахан өөрчилсөн. За тэгээд хүмүүс киноноос үзвэл сонин шүү дээ.
-Анх кино урлагт хөл тавьж байсан түүхээсээ хуваалцвал?
-Би чинь зураач, барималч мэргэжилтэй хүн. “Соёмбо” продакшны байрны дотор засал дээр ажилласан. Тэгэхдээ “Соёмбо” продакшны захирал Нямдорж ахтай танилцаад л кино урлагт хөл тавьсан даа.
-Нийт хэдэн кинонд ажилласан бэ?
-Уран сайхны, богино хэмжээний, олон ангит гээд нийлээд долоо найман юм бий.
-Анхны уран бүтээлд ажилласан дурсамж бас сонин байдаг шүү дээ?
-“МИ-15” гээд ажлаа хийж яваад осолдсон Онцгой байдлын ажилтан 15 залуугийн тухай уран сайхны кинонд шууд л ерөнхий зураачаар анх ажилласан. Их ч зүйл сурсан. Энэ киног ослоос хоёр жилийн дараа хийсэн. Кино хийхээс өмнө зураглаачтайгаа хамт ослын газар луу явсан юм. Зүүнхараагаас байлдааны 31 машинаар яваад замдаа намагт суугаад цаашаа 30 км хад асгаар дамжиж мориор яваад ослын газрыг олж очиж байлаа. Сүйрсэн нисдэг тэргийг харахад сүрдмээр л байсан. Ирээд киноныхоо бэлтгэлд орсон доо. Уг нь нисдэг тэргийг нь бодитоор авч зургандаа оруулах гэсэн ч тийш ээ зам нь бартаатай учраас ямар ч машин явах боломжгүй. Тэгээд автобусны сэгийг зуун айлын хогтой нийлүүлж байгаад л нисдэг тэрэг хийсэн дээ.
-Нэлээд хүндхэн зүйлээр ажлынхаа гарааг эхэлж байжээ?
-Тийм шүү. Анх нисдэг тэрэг хийсэн болохоор одоо ямар ч ажлын ард гарна л гэдэг болсон.
-Дараагийн хийх зүйлээ төлөвлөчихсөн үү?
-Бодсон зүйл байгаа. Дахиад нэг тулаантай кино хийнэ дээ.
-Та зургаас гадна мотоцикль сонирхдог байх аа. Одоо хэд дэх жилдээ мотоцикль унаж байгаа вэ?
-Долоон жил болж байна. Найзууд маань бүгд мотоцикльтай. Ажил ихтэй үед түгжрэхгүй амар байдаг юм.
Хаа нэгтээ тэмдэглэгдээгүй үлдсэн түүхийг харуулсан “Тнгри” нэртэй кино өнгөрсөн бямба гарагаас Тусгаар тогтнолын ордонд гарч эхэллээ. Энэ киноны санаачлагч, зураачаар ажилласан Г.Хүрэлтулгатай ярилцлаа.

Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл