Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Шүүхийн шийдвэрийн цахим сан эрэлт ихтэй байна
“Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Шүүхийн шийдвэрийн цахим сан” /www.shuukh.mn/ хоёр сарын өмнө нээлтээ хийн ажиллаж эхэлсэн юм. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэрийн цахим санд  40 мянга шахам хэргийн 46500 шийдвэр, магадлал, тогтоол байршаад байгаа аж.
Шүүхийн шийдвэрийн цахим сангаас иргэд хүссэн шийдвэрээ харах  боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар 110 мянга гаруй шийдвэрийг үзсэн тоо байгаа нь энэ сан эрэлт ихтэй байгааг харуулж байна.  Мөн тус санд бүртгүүлснээр шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь татах боломжтой. Одоогоор 600 орчим хүн бүртгүүлж, байнгын хэрэглэгч болж, 8000 гаруй шийдвэрийг бүрэн эхээр нь татсан судалгаа гараад байна.  Ийнхүү бүртгүүлэгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, хуулийн зөвлөх, 30 хувь нь оюутан, 30 хувь нь шүүх болон бусад байгуулагын ажилтан, энгийн иргэд байгаа гэнэ.   
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан