Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Сонгуулийн хууль зөрчсөн нь захиргааны хэргийн харьяаллын хэрэг мөн гэв
УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдын санал худалдан авах зорилгоор мөнгө тараасан явдлыг баримтжуулсан нэр бүхий 13 гурван иргэн тойргийн хороонд гомдол гаргасан юм. Гэтэл тойргийн хороо нь үүнийг хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргасныг нэр бүхий иргэд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Харин аймгийн Захиргааны хэргийн шүүх энэ хэргийг өөрийн харьяаллын хэрэг биш гэж үзсэн тул иргэд захиргааны хэргийн давж заалдах шүүхэд өргөдөл гаргасныг өнөөдөр хэлэлцээд “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгө тараасан хэргийг хууль зөрчөөгүй гэж үзсэн тойргийн хорооны хэргийг хянан шийдвэрлэх нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн” гэсэн тогтоол гаргасан байна.
Ийнхүү иргэдийн санал худалдан авахаар мөнгө тараасан нөхдийг хууль зөрчөөгүй гэж үзсэн Увс аймгийн тойргийн хорооны асуудлыг аймгийн Захиргааны хэргийн шүүх авч үзэх боллоо. Увс аймгийн захиргааны хэргийн шүүх тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татах юм.
УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдын санал худалдан авах зорилгоор мөнгө тараасан явдлыг баримтжуулсан нэр бүхий 13 гурван иргэн тойргийн хороонд гомдол гаргасан юм. Гэтэл тойргийн хороо нь үүнийг хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргасныг нэр бүхий иргэд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Харин аймгийн Захиргааны хэргийн шүүх энэ хэргийг өөрийн харьяаллын хэрэг биш гэж үзсэн тул иргэд захиргааны хэргийн давж заалдах шүүхэд өргөдөл гаргасныг өнөөдөр хэлэлцээд “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгө тараасан хэргийг хууль зөрчөөгүй гэж үзсэн тойргийн хорооны хэргийг хянан шийдвэрлэх нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн” гэсэн тогтоол гаргасан байна. Ийнхүү иргэдийн санал худалдан авахаар мөнгө тараасан нөхдийг хууль зөрчөөгүй гэж үзсэн Увс аймгийн тойргийн хорооны асуудлыг аймгийн Захиргааны хэргийн шүүх авч үзэх боллоо. Увс аймгийн захиргааны хэргийн шүүх тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татах юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























