Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Дундговь аймгийн МАН-ын даргын сонгууль маргаантай болжээ
Дундговь аймгийн МАН-ын хорооны хурал өчигдөр болжээ. Хурлаар намын хорооны дарга Засаг дарга Д.Чандмань МАН-ын даргынхаа албан тушаалыг өгөх өргөдөл гаргасан байна. Учир нь, тус аймгийн МАН-ыг сүүлийн үед идэвхгүй ажиллаа гэж дүгнэсэн гэнэ. Харин намын дарга нь Засаг даргын албыг давхар хашиж буй учир улс төрийн албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Хурлаар Д.Чандманий өргөдлийг хүлээж аваад оронд нь томилох хүмүүсийг нэр дэвшүүлж.
МАН-ын хорооны даргад Дундговь аймгийн Засаг даргын орлогч С.Сүхбаатар, өмнөх дөрвөн жилд Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байсан С.Буджав нар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн аж. Санал хураалтад 50 гишүүн оролцож, С.Сүхбаатар олонхийн санал авсан гэнэ. Гэвч энэ санал хураалтыг будлиантай болж, санал луйвардсан гэж С.Буджавыг дэмжигч намын гишүүд нь үзэж Хяналтын ерөнхий хороонд хандсан байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Буджавыг дэмжиж Дундговийн нам руу явуулсан гэнэ. Харин С.Сүхбаатар нь хурлын танхимаас нэрээ дэвшүүлж өрсөлджээ. Ямар ч байсан маргаантай болсон гэх энэ хурлын үр дүнгийн маргааныг удахгүй авч хэлэлцэнэ гэв.
Дундговь аймгийн МАН-ын хорооны хурал өчигдөр болжээ. Хурлаар намын хорооны дарга Засаг дарга Д.Чандмань МАН-ын даргынхаа албан тушаалыг өгөх өргөдөл гаргасан байна. Учир нь, тус аймгийн МАН-ыг сүүлийн үед идэвхгүй ажиллаа гэж дүгнэсэн гэнэ. Харин намын дарга нь Засаг даргын албыг давхар хашиж буй учир улс төрийн албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Хурлаар Д.Чандманий өргөдлийг хүлээж аваад оронд нь томилох хүмүүсийг нэр дэвшүүлж. МАН-ын хорооны даргад Дундговь аймгийн Засаг даргын орлогч С.Сүхбаатар, өмнөх дөрвөн жилд Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байсан С.Буджав нар нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн аж. Санал хураалтад 50 гишүүн оролцож, С.Сүхбаатар олонхийн санал авсан гэнэ. Гэвч энэ санал хураалтыг будлиантай болж, санал луйвардсан гэж С.Буджавыг дэмжигч намын гишүүд нь үзэж Хяналтын ерөнхий хороонд хандсан байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Буджавыг дэмжиж Дундговийн нам руу явуулсан гэнэ. Харин С.Сүхбаатар нь хурлын танхимаас нэрээ дэвшүүлж өрсөлджээ. Ямар ч байсан маргаантай болсон гэх энэ хурлын үр дүнгийн маргааныг удахгүй авч хэлэлцэнэ гэв.
Н.Энхболор
0 Сэтгэгдэл
























