Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Гэртээ эмчлүүлэгчдийн тоо буурч байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд онцгойлон анхаарал хандуулдаг сэдэв бол “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнгөрсөн 42 дахь долоо хоногийн мэдээллийг хүргэлээ. Тус долоо хоногт халдварын 2954 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 41 дэх долоо хоногоос 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо  хоногуудад аажмаар буурч эхэлснийг тодотгож байлаа.

Дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байгаа юм. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад  70 багийн 300 гаруй эмч ажиллаж байна. Аравдугаар сарын  23-ны бямба гарагт л гэхэд  явуулын багийнхан хоёр их сургуулийн 115 оюутан, нэг байгууллагын 123 албан хаагч, гэрээр 84 хүнийг дархлаажуулсан. Өссөн дүнгээр 13 их, дээд сургуулийн 1918 оюутан,  16 байгууллагын 1384, гэрээр 2021 /үүнээс хөгжлийн бэрхшээлтэй болон гэрийн асаргаанд байдаг 707/  нийт 5323 иргэнийг явуулын багаар дархлаажуулсан байна. Дархлаажуулалт хэвийн өрнөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 36 баг, 35 суурин цэгээр 71 багийн 310 эмч, ажилтан 4798 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан