Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөхийг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжин санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Дараа нь "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөв. Хоёр орны хооронд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн тухай асуудлыг тус байнгын хороо өмнө нь хэлэлцсэн бөгөөд хэлэлцээр байгуулах явцад процедурын алдаа гарсан гэж үзээд асуудлыг түр буцаасан билээ. Гадаад харилцааны яамнаас баримт бичгийг шинэчлэн УИХ-аар зөвшилцөхөөр дахин оруулж ирж буй бөгөөд уг асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
 
Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан