Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийн урласан бүтээлийг үзэсгэлэн худалдаанд дэлгэв

“Их Хотын хямдрал 2021” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллаж, “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “Вербист” төв, “Манай гэр бүл” төв зэрэг нийслэлийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд оролцлоо.

Тухайлбал, хүүхдүүдийн урласан арьсан урлал, эсгий, даавуун болон модон урлал, уран зураг, наамал, шүрэн сүлжмэл, сийлбэр, хайчилбар, олсон урлал гэх мэт олон төрлийн бүтээлээр оролцсон юм. Гар урлалын бүтээлийг худалдан борлуулсан тохиолдолд орлогынх нь  50 хувийг бүтээл урласан хүүхдийн хадгаламжийн дансанд хадгалж, үлдсэн 50 хувийг дараагийн бүтээл хийх материалыг худалдан авахад зарцуулдаг байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон “Өнөр бүл” хүүхдийн төв 180, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” 69, “Вербист” төв 41, “Манай гэр бүл” төв 26 хүүхэдтэй. Тус асрамж, халамжийн төвүүд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, бие даах чадварыг эзэмшүүлэх, амьдрах ухаанд суралцуулах зорилгоор талх, нарийн боов, үсчин, оёдол, гар зураг, чимэглэх урлалын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан