Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш болон Улаанбаатар дахь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд нийслэлийн хэмжээнд ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон бөгөөд Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахаа цохон тэмдэглэв. Мөн уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.  

Уулзалтад ТИКА-ийн Хөтөлбөрийн дэд зохицуулагч Жэйлан Атмажа болон НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан