Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлнэ

Манай улсын хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл улам нэмэгдэж, давтамж жил ирэх тусам ойртож байгаа нь гамшигтай тэмцэх чадавхи, бэлэн байдлаа дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллахыг сануулсаар байна.

Тийм ч учраас Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн.

Тэгвэл 2 дугаар шатны төслийг эхлүүлэх саналыг ЖАЙКА-гийн талд тавиад байсан юм.

Өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, төслийн эхний шатны төсөл газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдээллийг цуглуулах, боловсруулах чадавхийг сайжруулах, оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, барилга, дэд бүтцийн газар хөдлөлтийн үнэлгээний аргачлал, барилгын хүчитгэлийн зааврыг боловсруулах, сургууль, цэцэрлэгийн гамшгаас хамгаалах боловсрол, сургалтын материалыг боловсруулах, сургалт зохион байгуулах, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлэхэд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн энэ үеэр ЖАЙКА-гийн төв оффис, Даян дэлхийн хүрээлэн буй орчны газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга Мацүмото Хидэакитай цахимаар холбогдсон.

Уг төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх баримт бичгийн саналыг бэлтгэх тэмдэглэлд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар гарын үсэг зурлаа.

Төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхийг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг дэмжих, сургалтын бааз, материал бий болгоход анхаарч ажиллахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газарас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан