Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ”-д 50 гаруй ААН оролцож байна

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021” арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон бусад хүмүүс оролцлоо.

“Их хотын хямдрал- Бизнес фестиваль” арга хэмжээг хоёр жил тутамд уламжлал болгон хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, бизнес фестиваль зохион байгуулагдаагүй бөгөөд хямдралтай худалдааг УОК, НОК-ын түр журам, тусгай шаардлагыг ханган, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.

“Их хотын хямдрал” энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний үеэр хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар, худалдааны салбар, ахуйн үйлчилгээ-авто үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудын өдөрлөгүүд зохион байгуулагдах юм.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч 50 гаруй иргэн, аж ахуй нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байгаа тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан