Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Юбикаб” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа. Тэгвэл “Юбикаб” ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлалаа.

“Юбикаб” ХХК -ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төлөөлөгч О.Билгүүн “Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байгаа. Тиймээс иргэд өрхийн эрүүл мэндийн төвийнхөө хяналтад, гэртээ эмчлүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Гэртээ эмчлүүлж байгаа иргэдэд цаг алдалгүй эм хүргэх ёстой учир тээврийн асуудал чухал юм. Тиймээс сайн дураараа ажиллаж байгаа жолооч нарт нэмэгдэл болгож, өдрийн 10 мянган төгрөгийн шатахууны эрх хандивлаж байна. Үүгээрээ бид бусад хувийн хэвшлээ цар тахлын эсрэг ажилд нэгдэхийг уриалж байна” гэлээ гэж УОК-ийн Нэгдсэн штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан