Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Ардчилсан нам Их хурлаа зарлалаа

Ардчилсан нам Эв нэгдлийн Их хурлаа аравдугаар сарын 5-ны өдөр хуралдуулахаар товлосноо мэдэгдлээ. Энэ талаараа Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, дэмжигчид өнөөдөр /2021.09.27/ хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө. Тус хэвлэлийн мэдээлэлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Ганибал, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын гишүүд оролцлоо. “Ардчилсан нам нэгдэж нягтрах нь нийгмийн захиалга. Монголын ардчилалд аюул учраад байгаа. Намын залуу удирдлагууд намаа нэгтгэхийн төлөө тал бүрээс ярилцан шийдэлд хүрснээр ардчиллын төлөөх хүн бүр нэгдэн нягтарч байна. Монголын ард түмний хүсэл зориг дээр Ардчилсан нам үүсэн бий болсон. Ардчилсан нам нэгдсэнээр эрх баригчдыг шахан шаардаж, ард түмэнд үр өгөөжтэй шийдвэр гаргуулахад нөлөөлж тэдэнд хяналт тавьж байх учиртай" гэдгийг Арчилсан намын удирдлагууд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан