Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Архи, тамхины онцгой албан татварт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэж үзлээ. Энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх үед дараахь байдлаар асуулт хариулт өрнөсөн юм.
С.Бямбацогт: Байнгын хорооны хуралдаанд зарчмын зөрүүтэй санал гараагүй гэж хэллээ. Зарчимын зөрүүтэй санал гаргаад чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх гээд чадаагүй. Бид хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөх гэдгийг бид 0-18 насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 21 мянган төгрөг өгье гэсэн санал гаргасан. Үүнийг хэлэлцүүлээгүй. Хууль зөрчсөн асуудлыг яаж шийдвэрлүүлэх вэ. Үүнд тодорхой тайлбар өгөөч. Засгийн газарт ч энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг Засгийн газар хурдан хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлж болохгүй юу. Тэгвэл төсвийн тодотголоор үүнийг хэлэлцүүлэх боломж байна аа.
С.Баярцогт: Үүнийг хэлэлцэх үед С.Бямбацогт нарын гишүүд санал гарсан. Эл саналыг Байнгын хороогоор хэлэлцүүлээгүй. Учир нь, дэгийн тухай хуулийн дагуу явсан юм.
Ж.Батсуурь: Татвараа доллараар илэрхийлээд байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд баталсан хуулиа зөрчөөд байгаа юм биш үү. Хөдөө орон нутгийнхан маань татвараа төлөхдөө доллар хайгаад гүйх үү. Онцгой албан татварыг нэмэх нь үйлдвэрлэлийн хэмжээ хэд дахин багасаад, иргэд банн жорлондоо спирт найруулаад татвар авах ажил муудах вий дээ. Сөрөг үр дагавар нь юу байна вэ?
С.Баярцогт: Илэрхийлэх нь доллараар төлөх нь төгрөгөөр байх юм. Үүнийг өмнөх УИХ-аар баталсан юм. Энэ хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулаад Засгийн газар, Гааль, татварын ерөнхий газарт тодорхой үүрэг өгөх ёстой.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан