Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
СЕХ: Сонгуулийн үйл ажиллагаанд халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримталж ажиллана

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах явцад коронавируст халдвар /КОВИД-19/-ын эрсдлээс урьдчилан сэргийлэх, сонгуулийн сурталчилгааны болон сонгогчийн санал авах ажиллагааны үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр  журмыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдэд дээрх түр журмыг мөрдлөг болгохыг зөвлөж, Хэнтий аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хороодод хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг, чиглэл өглөө.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай, Хэнтий аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Ц.Идэрбат нарт хүргүүлж, түр журмын хэрэгжилтийг хангаж ажиллахдаа онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас гадна бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоогоо хангаж, хамтран ажиллах шаардлагатай гэж үзлээ.

Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдох зардлыг хариуцаж, сурталчилгааны үед сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах, танхимд зохион байгуулсан тохиолдолд байр, танхимыг 2 цаг тутамд ариутган цэвэрлэж, 30 минут тутамд танхимын агаар сэлгэх, хүн хоорондын зай /1,5 м-ээс багагүй/ барих, оролцогч бүрийн биеийн халууныг хэмжиж, амны хаалттай байлгах, нэг удаагийн бээлий өмсөх, 18 нас хүрээгүй хүнийг сурталчилгааны ажилд оролцуулахгүй байх зэрэг түр журмын зохицуулалт мөрдөгдөх юм.

Түүнчлэн нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулан шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Хүний суурь эрх болох сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахих нь өнөөгийн нөхцөлд нэн чухал байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан