Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Засгийн газар мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан байна. Түүнчлэн Үндэсний хөгжлийн цогц бодлого, төрийн болон төрийн бус байгууллага, Амлалт нэхэх ард түмний холбоо, хувийн хэвшил, иргэдийн төлөөллийн санал, Засгийн газраас олон улсын байгууллагуудтай өмнөх жилүүдэд байгуулсан гэрээ, хэлэлцээр зэргийг үндэслэн -Ажил орлоготой Монгол хүн, Эрүүл чийрэг Монгол хүн, Эрдэм боловсролтой Монгол хүн, Аюулгүй орчинтой Монгол хүн, Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн таван бүлгийн хүрээнд үндсэн зорилтоо хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан