Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт, хэлэлцүүлэг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд болж Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг ажлын хэсэгт Монголын хөрөнгийн бирж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард лайф ХХК, Тэтгэврийн реформ хөдөлгөөн, Үндэсний амьдралын даатгал ХХК, Тэтгэврийн ууган сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, мөн актуарч, холбогдох судлаач нарын төлөөлөл оролцов.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон ажлын хэсгийн гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох саналаа илэрхийллээ. 

Хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэн, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан