Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Цагаатгалын комиссын даргаар Л.Цог томилогджээ
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог томилогдлоо.
Комисс 1930-1940-өөд он, 1950-иад оны эхэн үе, мөн 1960-аад онд тухайн үеийн нам, төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж, улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, ажил, албан тушаалаасаа халагдаж, хуулийн байгууллагуудын хараа хяналтын доор газар нутаг заагдан цөлөгдсөн, хэлмэгдсэн иргэдийн асуудлыг үргэлжлүүлэн шалгаж, судлах, цагаатгах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг зорилготойгоор 1990 онд байгуулагдсан билээ.
Үндсэн хууль, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль батлагдаснаас хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга томилогдон ажилладаг болсон юм. Комиссын анхны дарга нь  тэр үеийн БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  байсан бөгөөд дараа нь УИХ-ын дэд дарга байсан Ж.Гомбожав,Ц.Элбэгдорж, До.Ганболд, Ж.Бямбадорж, С.Оюун, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн, Н.Энхболд нар  Комиссыг тус тус даргалж байв гэж Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан