Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Францын сенатын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд айлчиллаа

УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын дэд дарга, хатагтай Натали Дэлатр, Францын парламентын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй, сенатын гишүүд Паскал Мартин, хатагтай Мари Пьер Ришэ, Завье Вэрн нар Хавдар судлалын үндэсний төвд зочилж, ажлын уулзалт хийлээ.

Францын хавдрын эмнэлэг, төвүүдэд манай олон эмч сувилагч нар мэргэжил дээшлүүлж, Франц эмч нарын баг манай эмнэлэгт олон чиглэлээр мэргэжилтэн сурган, өөрсдөө зааж, дэмжлэг үзүүлж байлаа.

Ялангуяа дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг, Францын мэс засалч Мишель Жиле хувиасаа 100 мянган еврогийн чек барин ирж, ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн тасгийг 2008 онд байгуулахад бүх тоног төхөөрөмжөөр хангасан нь одоо ч үүргээ гүйцэтгэсээр байгаа билээ. Түүний өөрийн ур чадвараа шавь Ж.Чинбүрэндээ харамгүй сургасан нь олон монгол хүнд тус болж, одоо түүний хамтран зүтгэгч нар, шавь нар, шавийн шавь нар нь амжилттай нутагшуулан хагалгаагаа үр дүнтэй хийсээр байна.

Энэхүү уулзалтаар цаашид Хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулж мэргэжилтэн сургах, судалгааны ажлуудыг дэмжин хамтарч ажиллахыг бүхий л талаар дэмжин ажиллахаа Сенатын гишүүд илэрхийлж дараагийн онлайн уулзалтаар ажлаа нарийвчлан хэлэлцэхээр боллоо гэж ХСҮТ-өөс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан