Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Германы Канцлерт нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний ялагчаар Олаф Шольцийг нэрлэж байна

Уржигдар Германы олон нийтийн телесуваг АRD, ZDF-ээр дамжуулсан Канцлерт нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний ялагчаар олон нийт Социал  демократ намын Олаф Шольцийг  нэрлэж байна. Тэрбээр мэтгэлцээний дараах санал асуулгын дүнгээр 41 хувийн  дэмжлэг  авсан  байна. Харин түүний өрсөлдөгч, Меркелийг залгамжлагч гэгдэж буй Христийн ардчилсан холбоо, Христийн социал холбоо эвслийн Армин Лашет  27,  Ногоон намын Анналена Бербек 25 хувийн дэмжлэг авчээ.

Үүнтэй холбоотойгоор Германы Сангийн сайд Олаф Шольцийг тэргүүлэгчийн байр сууриа хадгалаад зогсохгүй, бусад нэр дэвшигчээсээ хол  тасархай түрүүлж эхэллээ хэмээн орон нутгийн  ажиглагчид  тодорхойлж  эхэллээ.  Тэрбээр  өнгөрсөн  8 дугаар сарын сүүлчээр арилжааны телесувгийн зохион байгуулсан мэтгэлцээнд үзэгчдээс 36 хувийн дэмжлэг авч ялалт байгуулсанд тооцогдож байсан юм. Одоо нэр  дэвшигчдийн   сүүлийн буюу 3 дахь мэтгэлцээн зохион байгуулагдана. Телевизийн халз мэтгэлцээнүүд нь Бундестагийн сонгуулийн дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгээд байдаггүй гэж үздэг. Гэвч Христийн ардчилсан холбоо, Христийн социал холбоо  эвслийн нэр дэвшигч Армин Лашетийн хувьд сүүлчийн мэтгэлцээн ихээхэн ач холбогдолтой.  Учир нь тэргүүлэгчийн араас  нэхэж,  намаа ялагдлаас аврах  сүүлчийн  боломжид тооцогдож байгаа юм.

Олон нийтийн дунд явуулж байгаа санал асуулгын дүнгээр Христийн ардчилсан холбоо, Христийн социал холбоо эвслийн рейтинг 20-22 хувьтайгаар 2 дугаарт  бичигдэж  байна. Харин Социал демократ нам 3-6 хувийн илүүтэйгээр нэгдүгээрт оржээ.  Мөн 3 дугаарт,  15-17 хувийн рейтингтэй Ногоон намынхан оржээ. Уржигдар цаг хагас үргэлжилсэн мэтгэлцээний үеэр коронавирусний эсрэг хийж буй тэмцэл, тоон технологи, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, татвар, тэтгэврийн шинэтгэл, цагаачлалтай холбоотой асуудлыг хөндсөн. Нэр дэвшигчид зарчмын хувьд шинэ гэхээр  зүйл санал болгоогүй ч ноцтой алдаа гаргаагүйг орон нутгийн ажиглагчид тэмдэглэж  байна. Хэдийгээр олон улсын сэдэв Германы сонгуулиудын өмнө онцгой сэдэв болж хөндөгддөггүй ч гадаад бодлоготой холбоотой асуудлууд халз мэтгэлцээний үеэр огт  яригдаагүй нь хэвийн бус байлаа гэж дүгнэж байна. Тиймээс Герман улс гадаад  ертөнцтэй холбоогүй арал мэт сэтгэгдэл төрөхөөр байлаа хэмээн судлаачид  тодорхойлж, удахгүй Канцлерийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа Ангела Меркелийн үед тус улс дэлхийн хамгийн нөлөө бүхий, хүндтэй, олон улсын үйл явдалд  хамгийн  идэвхтэй оролцогчийн нэг байсныг сануулж байлаа. 

Эх сурвалж: Moнголын мэдээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан