Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт үргэлжилж байна

БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах Хятадын Ардын чөлөөлөх армийн энхийг дэмжих ажиллагааны “Куесан” сургалтын төвд “Хамтын хувь заяа-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж, сургуулийн нэгдүгээр шат буюу салааны сургууль 9 дүгээр сарын 11-ний өдөр өндөрлөлөө.

Сургуулийн энэ шатанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын салаа БНХАУ-ын ХАЧА-ийн цэргийн алба хаагчдын үндсэн зэвсэг болох “QBZ92” загварын 5,8 мм-ийн автомат буу болон “92В” загварын хуягт тээвэрлэгчийг хүлээн авч, жолоодлогын дадлага болон буудлагын зэвсгийн дасгалыг боловсруулсан бөгөөд “Түр ажиллагааны бааз байгуулах”, “Баазын харуул хамгаалалт болон явган эргүүл”, “Чухал хүний хамгаалалт”, “Цувааны хамгаалалт”, ”Энгийн иргэдийг хамгаалах”, “Террорист үйлдлийг сөрөх тусгай ажиллагаа” сэдэвт хичээлүүдийг онол, дадлагаар хээрийн байрлалд зохион байгууллаа.

Сургуулийн нэгдүгээр шатны төгсгөлд мотобуудлагын салаа “Түр ажиллагааны бааз байгуулах”, “Цувааны хамгаалалт” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтаар цуваагаар хөдөлгөөн үйлдэх үед халдлагыг няцаах болон “Ажиллагааны түр бааз” байгуулах, баазын байрлалаас зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагыг няцаах зэрэг цагийн байдалд НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу хариу арга хэмжээ авч, тавигдсан үүргийг амжилттай биелүүлсэн.

Үзүүлэх сургалтыг хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд шууд дамжуулан ХАЧА-ийн “Төв” цэргийн тойргийн удирдлагууд үзэж сонирхсон юм.

ХАЧА-ийн энхийг дэмжих ажиллагааны “Куесан” сургалтын төвийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх ЦАХ, цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэл, түүнчлэн олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах зорилгоор 2019 онд байгуулсан бөгөөд дулаан орны байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн аж амьдралын байдал зэрэгт нийцүүлсэн дуурайлган үзүүлэх төхөөрөмжлөлийг иж бүрнээр тоноглосон, ялангуяа Африкийн нөхцөл байдлыг сайтар тусгаж төхөөрөмжилсөн нь дадлага, сургалтыг бодит цагийн байдалд ойртуулан олон талт байдлаар үр дүнтэй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн байлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн оролцож буй энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт болж байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан